“Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн 2023” боллоо

Банк Санхүүгийн Академи нь Монголын Банкны Холбоо болон түүний дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран Хүний нөөцийн ажилтны өдрийг угтан “Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулдаг билээ.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаань 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Blue Sky Hotel & Tower -т амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү үйл ажиллагааг нээж, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх Захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар банкны салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүддээ амжилт хүслээ.

Зөвлөгөөнөөр илтгэгчид маань хүний нөөцийн метриксийн судалгаа, олон улсад амжилттай хэрэгжиж буй хүний нөөцийн чиг хандлага, өөрчлөлт хөгжил, хүний нөөцийн ажилтнуудын карьер төлөвлөлтийн талаар оролцогчдод илтгэлээ танилцуулсаны зэрэгцээ “Бид Банкир 2023 ХАКАТОН” тэмцээний шилдэг оролцогчид болох Голомт банк, Капитрон банкны банкирууд салбарт тулгарч буй хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх технологи шийдлүүд, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс хүүхэд асрах чөлөө авсан ажилтныг дэмжих нь зэрэг төслүүдийг танилцууллаа.

Монгол Улсын банкны салбарт сор болсон, шилдэг 16,000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх, карьер хөгжлийг ахиулах, байгууллагад зөв соёлыг түгээхэд банкны салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд онцгой анхааран ажиллаж байна.

Банк санхүүгийн салбарт ажиллаж буй Хүний нөөцийн мэргэжилтнүүд Та бүхэндээ Хүний нөөцийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе!

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон