Банкны салбарын тойм – 2023/Q3

Цаг цагаараа байдаггүй

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдлээ. Иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгогдсон бол уул уурхайн салбараас бусад салбарт бизнесийн зээл өсөлттэй байна. Чанаргүй зээл буурч байна. Инфляцын түвшин тогтворжиж, төгрөгийн ханш чангарч буйн улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давлаа.

Мөн уул уурхай, тээврийн салбарын сэргэлт нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж эдийн засаг 6.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт харьцангуй сул байлаа.

Оны эхнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн бол гадаад орчны эдийн засгийн нөхцөл сайжирч тээвэр, логистиктой холбоотой зардлууд буурч импортын өсөлт тогтвортой байгаа нь инфляц, валютын ханшийг тогтвортой байхад чухал нөлөө үзүүлж байна.

Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлж төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулжээ. Төсвийн үндсэн тэнцэл ашигтай гарч төсөвт ирэх дарамтыг бууруулж байна.

Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнэ болоод эрэлт энэ жилийнх шиг өсөлттэй үеүд тогтмол байхгүй тул бусад салбараа дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч явахгүй бол цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн нэг л өдөр эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, эрэлт багасвал эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл өндөр байна.

Санал болгох:

banking-sector-review-2023Q4-final

Банкны салбарын тойм – 2023/Q4

Уул үзээгүй хормой шуух… Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ.

Банкны салбарын тойм – 2022/Q4 – MON

Банкны салбарын тойм – 2023/Q2

Ниргэсэн хойно нь хашхирав аа! Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгдлээ. Иргэд

Банкны салбарын тойм 2022Q4

Банкны салбарын тойм – 2022/Q4

(English version below) “Үүлэн чөлөөний наран“ Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад