Банкны салбарын тойм – 2023/Q4

Уул үзээгүй хормой шуух…

Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ буурав. Оны эхнээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсэн нь төгрөгийн хадгаламжийг нэмэгдэхэд чухал нөлөө үзүүллээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.

Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцын өсөлтийг бууруулах үүднээс бодлогын хүүг өндөр түвшинд байлгасан нь үр дүнгээ өгч, оны сүүлд инфляцын түвшин нэг оронтой тоонд оров.

Төлбөрийн тэнцэл, тэр дундаа урсгал тэнцэл ашигтай гарсан нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл ашигтай гарлаа.

Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын сэргэлт харьцангуй хурдан, үйлчилгээ болон худалдааны салбар өсөлттэй хэвээр байсан нь эдийн засаг 7 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж оны эхнээс хөдөө аж ахуйн салбар уналттай байсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.

Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн болон тоо, хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталсан нь “Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах” гэдэг шиг яаруу сандруу үйлдэл боллоо.

“Зээлийн хүүг бууруулах стратеги 2020-2023”-ийн хэрэгжилт хангалтгүй байна.

Санал болгох:

banking-sector-review-2023Q3-MNG

Банкны салбарын тойм – 2023/Q3

Цаг цагаараа байдаггүй Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдлээ.

Банкны салбарын тойм – 2022/Q4 – MON

Банкны салбарын тойм – 2023/Q2

Ниргэсэн хойно нь хашхирав аа! Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгдлээ. Иргэд

Банкны салбарын тойм 2022Q4

Банкны салбарын тойм – 2022/Q4

(English version below) “Үүлэн чөлөөний наран“ Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад