
Банк Санхүүгийн Академи нь “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын сургагч багш нарт зориулсан сургалтыг 2024.12.11 – 12.12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, банкны салбарт 31 жил ажилласан туршлагатай ахлах эксперт Маркус Лох удирдан явууллаа.

Тус сургалтаар сургагч багшийн хувь хүний зан байдал, сэдэл, сэтгэл хөдлөлийг таних, оролцогчдын зан байдлыг таних, хэрхэн хамтран ажиллах, сургалтыг төлөвлөх, сургалтын зорилгыг тодорхойлох, сургалтын идэвхитэй арга, хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах, асуулга авахдаа анхаарах зүйлс болон сургагч багшийн ур чадваруудыг хөгжүүлэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр сургагч багш нарт мэдлэг, мэдээллийг өглөө.

Сургалтын төгсгөлд Банк Санхүүгийн Академийн Г.Бумчимэг болон Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар сургалтаа амжилттай дүүргэсэн сургагч багш нарт сертификат гардуулан, баяр хүргэлээ.

Сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье!