“Leadership & People Management – Leading as a Manager coach” сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Энэ удаад Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” байгууллагатай хамтран Leadership & People Management – Leading as a Manager Coach сургалтыг Монголын Банкны Холбооны сургалтын танхимд 2024 оны 10 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

“House of Training” байгууллагын олон улсын сургагч багш, хүний ​​нөөцийн мэргэшсэн зөвлөх, көүч Жиллес Оссона де Мендес бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явууллаа. 

Жиллес Оссона де Мендес нь хүний ​​нөөцийн чиглэлээр арвин туршлагатай, орон нутагтаа тухайн салбартаа тэргүүлэгч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм. Жиллес нь Люксембургийн олон улсын банкуудад удирдах албан тушаалд хүний нөөцийн чиглэлээр 18 жил ажилласан, нийт 27 жил ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн хүмүүс болон байгууллагуудыг амжилтад хүрэх аялалд нь чиглүүлж, урагшлан хөгжихөд нь бодит хувь нэмрээ оруулсаар иржээ.

Тэрээр сургалтаар дамжуулан манай сургалтын оролцогчдод манлайлах ур чадвараа хөгжүүлэх, ажилтнуудынхаа хувь хүний хөгжлийн аяллаа хийхэд нь чиглүүлэх, шинэ арга барилд сургах, түүнчлэн өөрийн баг хамт олноо илүү чадваржуулж, багийн гишүүн бүрийг байгууллагын стратегийн зорилгод хүрэх сэдлийг хэрхэн олох талаар шинэлэг ойлголт, мэдээллийг өгч, туршлагаасаа хуваалцлаа.

СургалтадC түвшний удирдлагууд буюу стратегийн шийдвэр гаргах үүрэгтэй удирдах ажилтнууд болон хүний нөөцийн үйл ажиллагаа хариуцсан захирал, менежерүүд хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас судаллаа. Уг сургалт нь танхимаар, Англи хэл дээр орчуулгагүй явагдсан юм.

Сургалтын төгсгөлд сургагч багш, хүний ​​нөөцийн мэргэшсэн зөвлөх, көүч Жиллес Оссона де Мендес Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй сургалтын талаар санал солилцож, манай академийн хамт олонд амжилт хүслээ.

Сургагч багш Жиллес Оссона де Мендес болон сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд