
Банк Санхүүгийн Академи нь “Зээл олгохтой холбоотой гэрээний харилцаа” сургалтыг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтаар зээлийн гэрээ, зээлийн төлбөрийг хангуулах хуулиар зөвшөөрсөн бусад гэрээний ойлголт, хэрэглээ, ялгаа, анхаарах зүйлс, хууль, эрх зүйн зохицуулалт, түүний албан болон албан бус тайлбар, шүүхийн практикийн талаар мэдлэг, ойлголтыг оролцогчдод өгсөн.
Тус сургалтад банкны салбарын зээл хариуцсан мэргэжилтнүүд болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүн байгууллагын зээлтэй холбоотой чиг үүрэг бүхий мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтыг БСА-ийн сургагч багш, хуульч М.Мөнхбаатар удирдан явууллаа. М.Мөнхбаатар нь хуульчаар 20 орчим жил, банкны салбарт 15 жил, манай академийн сургагч багшаар 10 гаруй жил ажилласан туршлагатай, шилдэг багш нарын нэг билээ.

Тэрбээр сургалтаараа дамжуулан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ, Фидуцийн гэрээ зэрэг үндсэн сэдвүүдээс гадна зээл олгох, судлах явцад гардаг түгээмэл кейсүүд, урт нэртэй хуулийн агуулгыг хамруулсан мэдлэг, мэдээллийг хуваалцаж, оролцогчидтой санал солилцлоо.
Сургагч багш болон сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!