“Бизнесийн Англи хэл” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” /Glory Center – Business English/ гадаад хэл сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий Англи хэлний дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна. “Бизнесийн Англи хэл” сургалт нь  2024 оны 2 дугаар сараас эхлэн, 4 долоо хоногийн турш танхим болон цахим хэлбэрээр хослуулан явагдана.

Тус сургалтад хамрагдсанаар ажил дээр тохиолддог нөхцөл байдал дээр бусадтай чөлөөтэй харилцаж ойлголцох, өөрийн санаа бодол болон ажлаа англи хэлээр чөлөөтэй, оновчтой, итгэлтэйгээр илэрхийлэх, харилцагчтай хэлэлцээр хийх, утсаар болон онлайнаар харилцаж ойлголцох, танилцуулга хийх ур чадвартай болно.

Уг сургалтыг олон улсад зааж байсан туршлагатай, АНУ-ын Бостоны Их Сургууль, MIT болон Харвардын Их Сургуулийг төгссөн Монгол, Америк, Англи, Шотланд багш нар удирдан явуулна.

Сургалтын агуулгыг танилцуулбал,

  • Өөрийн ажил үүрэг, байгууллагаа оновчтой танилцуулах;
  • Хурал удирдан чиглүүлэх, санаа бодлоо илэрхийлэх;
  • И-мэйл бичих, хариу өгөх, мэргэжлийн үг хэллэг оновчтойгоор хэрэглэх;
  • Утсаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, асууж лавлаж тодруулах, сонсож тэмдэглэл хийх;
  • Сэдэв танилцуулах, санаа бодлоо дэс дараалалтай танилцуулах, дүгнэх, асуултанд хариулах;
  • Үйл явц процесс танилцуулах, шүүмжлэх, санал болгох;
  • Харилцагч, үйлчлүүлэгчтэй гэрээ хэлэлцээр хийх;
  • Нетворкинг хийх зэрэг сэдвүүдээс бүрдэнэ.

Банк Санхүүгийн Академитай хамтран ажиллагч нь “Глори центер” сургалтын төв нь 2023 оны 4 дүгээр сард байгуулагдсан бөгөөд бизнесийн чиглэлээр менежер, мэргэжилтэн, дунд шатны удирдлагуудад зориулсан англи хэлний мэдлэг, ур чадварыг танхим болон онлайнаар хүргэн ажиллаж байна.

Та бүхнийг сонирхолтой, хөгжилтэй, шинэлэг, үнэ цэнтэй мэдлэг өгсөн, үр өгөөжтэй сургалтад хамрагдахыг урьж байна.

Холбогдох утас: 7575-4848, 8822-7208, 8015 3490

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон