“CAMBOC” олон улсын хөтөлбөр зарлагдлаа

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага болох House of Training болон Люксембургийн Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Capital Markets Back-Office Certification” гэрчилгээ олгох олон улсын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

CAMBOC нь үнэт цаасны арын албаны үйл ажиллагааны олон талыг хамарсан цогц хөтөлбөр юм.

CAMBOC хөтөлбөрийн гол зорилго нь сургалтад оролцогчдод үнэт цаасны арын албанд хийгддэг олон төрлийн үйл ажиллагаа, тухайлбал анхдагч болон хоёрдогч зах зээл дээр төлбөр тооцоо хийх, өрийн хэрэгсэл, үнэт цаасны хадгалалт, үнэт цаасны санхүүжилт, барьцаа хөрөнгийн менежмент, татварын боловсруулалт, олон улсын төлбөр тооцоо болон арын албаны үйл ажиллагааны эрсдэлийг удирдах арга барилыг эзэмшихэд тусалдаг.

Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь 2024 оны 4 дүгээр сарын 22 – ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 2 – ны өдрүүдэд 15:00 – 19:00 цагийн хооронд буюу нийт 8 өдрийн турш цахимаар зохион байгуулагдана.

Тус сургалт болон шалгалт нь цахимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Энэхүү хөтөлбөрт Арилжааны банк, Төв банк, Санхүүгийн байгууллагууд, Зохицуулагч байгууллагуудын арын албаны ажилтнууд хамрагдах боломжтой.

Хөтөлбөрт хамрагдагсад нь

  • 3-аас доошгүй жил back office-ийн үйл ажиллагаа эсвэл бусад санхүүгийн байгууллагад ижил төстэй албан тушаалд ажилласан туршлагатай байх;
  • Хөтөлбөр дууссаны дараа онлайнаар шалгалт өгөх зайлшгүй шаардлагатай.

Сургалтын хөтөлбөр:

Хөтөлбөр 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1-р хэсэг “eLearning буюу бие даан суралцах”

Сургагч багштай виртуал танхимын хичээл эхлэхээс хамгийн багадаа 2 долоо хоногийн өмнө буюу 04-р сарын 05-ны өдрөөс өмнө, 2 цагийн урттай бие даан суралцах цахим хичээлийг үзэж дуусгасан байна. Та хөтөлбөрийн төлбөрөө төлмөгц бие даан суралцах хичээлийн эрх нээгдэнэ.

2-р хэсэг “Сургагч багштай виртуал танхимын хичээл”

Бие даан суралцах хичээлийг үзэж дууссаны дараа 4 цагаар нийт 8 удаагийн цахим хичээлийг сургагч багш удирдан явуулна. 

Сургалтын бүртгэл:

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 02-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлж, БСА-руу анкетаа илгээсэн байна.

House of Training нь хамтран ажиллагч улс, байгууллагуудаас нийтдээ 16 оролцогч сонгон хөтөлбөрт хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй. 

Шалгалт ба гэрчилгээ:

Хөтөлбөр дууссаны дараа 80% болон түүнээс дээш ирцтэй оролцогчдод сургалтад хамрагдсан гэрчилгээ олгогдох ба 2024 оны 05-р сарын 06-ны өдөр онлайнаар шалгалт өгнө. Шалгалтандаа тэнцсэн оролцогчид CAMBOC гэрчилгээ авна.

Сургалтын төлбөр:

Сургалтад бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.

Хэрэв та сургалтад суухаар сонгогдсон бол дараах төлбөрийг нэмэлтээр төлнө:

  • БСА-д сургалтын хураамж: 400,000₮
  • House of Training байгууллагад сургалтын хураамж: 4.5 өдөр х 30 евро = 135 евро (8 хичээл + 1 шалгалт = 9 удаагийн хичээл, 1 хичээл = 0.5 өдөр)

Хөтөлбөрийн агуулгатай танилцах бол https://bit.ly/49z6mxk линкээр хандана уу.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Та бүхэн “House of Training” байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Capital Markets Back-Office Certification” хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон