АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг Банк Санхүүгийн Академи нь Монголын банк санхүүгийн салбарт амжилттай нутагшуулан хэрэгжүүлсээр байна.
Капитрон Банкны захиалгаар Банк Санхүүгийн Академийн “Сургагч багш”-ийн сургалт 2024 оны 4 дүгээр сарын 15 – наас 2024 оны 4 дүгээр сарын 19–ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Сургалтад тус банкны сургагч багшаар бэлтгэгдэж буй газар, хэлтэс, нэгжийн ажилтнууд хамрагдлаа.
Сургагч багш бэлтгэх хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.
Манай академийн чадварлаг, туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар энэхүү сургалтыг удирдан явуулж, “Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд”, “Сургалтын гарын авлага боловсруулах нь”, “Хэцүү суралцагчидтай ажиллах нь”, “Сургагч багш бизнесийн хамтрагч” зэрэг сонирхолтой сэдвээр сургалтыг орж, банкируудад мэдлэг, мэдээллийг өглөө.
Сургалтын төгсгөлд Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү, Капитрон Банкны Хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун нар сургалтаа амжилттай дүүргэсэн банкирууддаа баяр хүргэж, сертификат гардууллаа.
Төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, өөртөө болон банкны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад банкирууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.
Сургалтад хамрагдсан Капитрончууддаа болон сургалтыг удирдан явуулсан сургагч багш нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!