CFSSO – Санхүүгийн салбарын аюулгүй байдлын ажилтны ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэнэ

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага “House of Training” болон “ABBL” байгууллага хамтран зохион байгуулж буй “CFSSO – Certified Financial Sector Security Officer” буюу Санхүүгийн салбарын аюулгүй байдлын ажилтан бэлтгэх олон улсын сертификатай хөтөлбөр зарлагдлаа.

Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь 2024 оны 5 дугаар сард Люксембургт танхимаар 5 өдөр зохион байгуулагдах бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны хооронд явагдахаар төлөвлөгдөөд байна.

Хөтөлбөрийн хамтран ажиллагч ABBL байгууллага нь Люксембург дахь хуулийн фирмүүд, зөвлөхүүд, аудиторууд, зах зээлийн дэд бүтэц, цахим мөнгө, төлбөр тооцооны байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, зохицуулагч санхүүгийн зуучлагчид болон бусад мэргэжилтнүүдийг төлөөлдөг санхүүгийн салбарын хамгийн том мэргэжлийн холбоо юм.

Санхүүгийн аюулгүй байдлын мэргэшсэн ажилтны албан ёсны сертификаттай болсноор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, мөн олон улсын хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьдаг санхүүгийн аюулгүй байдлын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах боломжтой болох юм.

Хөтөлбөрийн оролцогчид:

Энэхүү сургалтад санхүүгийн салбарт ажиллах сонирхолтой эсвэл одоо ажиллаж буй “Certification in Financial Sector Security Officer” гэрчилгээ авах хүсэлтэй бүхий л мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. /Үүнд: банк, даатгал, хөрөнгө оруулалтын фирм, PFS эсвэл санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын ажилтнууд багтаж болно./

Тавигдах шаардлага:

  • ICT эсвэл мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг, туршлагатай байх;
  • Сургалт Англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Сургалтын давуу тал:

Сургалтад хамрагдсанаар оролцогчид дараах ур чадварыг эзэмшинэ.

  • Санхүүгийн салбарт аюулгүй байдлын ажилтны үүргийг өөртөө итгэлтэй, ур чадвараар гүйцэтгэх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын засаглалын зарчмуудын талаар иж бүрэн ойлголттой болох;
  • Санхүүгийн аюулгүй байдлын хүрээнд эрсдэлийн удирдлагын үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэх;
  • Санхүүгийн чухал мэдээлэл, хөрөнгийг хамгаалахын тулд аюулгүй байдлын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Аюулгүй байдлын зөрчил эсвэл аюул заналхийллийн хариуд ослын менежментийн үр дүнтэй журмыг хэрэгжүүлэх;
  • Санхүүгийн салбарыг зохицуулах МХХТ-ийн холбогдох зохицуулалтын үүргийг дагаж мөрдөх г.м.

Сургалтын бүртгэл:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 04-р сарын 02-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлж, анкет илгээсэн байна. *Люксембургт зохион байгуулагдах сургалт тул, логистик зохион байгуулалт болон виза гаргуулах хугацааг харгалзан үзэж эрт бүртгүүлэн, анкетаа явуулах нь давуу тал болно.
  • “House of Training” нь Монгол улсаас зөвхөн 1 оролцогч сонгон тэтгэлэг олгох тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй.

Сургалтын төлбөр:

Сургалтад бүртгүүлж, CV илгээхэд төлбөргүй.

Люксембургийн Сангийн яам нь 2450 евро бүхий дараах зардлуудыг төлнө:

  • Сургагч багш ба менежментийн төлбөр
  • Сургалтын материал.

Харин сонгогдсон оролцогч дараах зардлыг төлнө:

  • БСА-д зохион байгуулалтын төлбөр – 500,000₮
  • 2 талын нислэгийн зардал
  • Сургалтын хугацаанд байрлах зочид буудлын зардал
  • Гадаад аяллын даатгалын төлбөр
  • Шаардлагатай бол визний хураамж
  • Хот доторх тээвэр (Люксембургт нийтийн тээвэр үнэгүй байдаг)
  • Люксембургт байх хугацаанд гарч болзошгүй бусад бүх зардал.

Хөтөлбөрт бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Та бүхэн дээрх хөтөлбөрт хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575 4848, 9975 6414

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон