Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага болох House of Training болон ACAMS-тай хамтран зохион байгуулж буй “CAMS® Certified Global Sanctions Specialist (CGSS) буюу дэлхийн хориг арга хэмжээний мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх олон улсын хөтөлбөр” зарлагдлаа.
CGSS® нь тухайн байгууллагын мэргэжилтнүүдийг хориг арга хэмжээний комплаенсийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ACAMS®-аас олгодог сертификат юм. CGSS® – г нэгэн ижил хөтөлбөрөөр олон орны институциудаар дамжуулан дэлхий даяар хэрэгжүүлдэг билээ.
Энэхүү сургалт нь 2024 онд 2 удаа зохион байгуулагдах бөгөөд Банк Санхүүгийн Академи нь 2 ээлжийн сургалт тус бүрт Монгол Улсаас банк санхүүгийн салбарын ажилтнуудыг оролцуулахаар бүртгэл авч эхэллээ.
Тус сургалт нь цахимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
Сургалтын огноо:
1-р ээлж: 2023 оны 4-р сарын 15 – 19-ны хооронд, 5 бүтэн өдөр;
2-р ээлж: 2023 оны 9-р сарын 23 – 27-ны хооронд, 5 бүтэн өдөр цахимаар явагдана.
Сургалтын хөтөлбөр:
Сургалтад хамрагдсанаар оролцогчид дараах зарчмуудын талаар ойлголттой болно.
- Засаглал ба хэрэгжилт
- Техник технологи ашиглан хууран мэхлэхтэй холбоотой хориг арга хэмжээ
- Хяналт шалгалттай холбоотой хориг арга хэмжээ
- Үнэлгээтэй холбоотой хориг арга хэмжээ
- Мөрдөн шалгах ажиллагаа, хөрөнгө царцаахтай холбоотой хориг арга хэмжээ
Сургалтын бүртгэл:
Сургалтад бүртгүүлж, CV илгээхэд төлбөргүй.
Люксембургийн Сангийн яам нь сонгогдсон оролцогчийг дараах төлбөрөөс чөлөөлнө:
- Сургалтын төлбөр
- Сургагч багш ба менежментийн төлбөр
- Сургалтын материал
- CAMS® CGSS Шалгалтын төлбөр
Харин сонгогдсон оролцогч дараах зардлыг төлнө:
- Зохион байгуулалтын зардал: 400,000₮
- Хөтөлбөрт сонгогдон оролцохоор болсон тохиолдолд нэмэлтээр: 5 өдөр х 40 евро = 200 евро
- ACAMS® гишүүнчлэлийн төлбөр: 217 евро
Шалгалт:
Хөтөлбөр дууссаны дараа 2024 оны 4-р сарын сургалтад суусан оролцогчид 2024 оны 5-р сарын 31-ны өдрийн дотор, 2024 оны 9-р сарын сургалтад суусан оролцогчид 2024 оны 10-р сарын 31-ны өдөрт багтан ACAMS шалгалтаа өгсөн байх шаардлагатай.
Шалгатыг хугацаандаа өгөөгүй тохиолдолд шалгалтын төлбөр болох 299$-ыг “House of Training” сургалтын байгууллагад нөхөн олгох шаардлагатайг анхаарна уу.
Сургалтын агуулга:
- Introduction and study recommendations
- Governance & Enforcement
- Introduction
- History of sanctions and purpose of actions
- Who imposes sanctions?
- Who is subject to sanctions?
- Sanction types
- Consequences for noncompliance
- Incorporating sanctions compliance into Compliance programmes, risk assessment and employee training
- Sanctions evasion techniques
- Evasion methods: common techniques
- Concealment of beneficial ownership
- Sanctions Due Diligence
- Perform sanction due diligence
- Sanction Screening
- Screening targets
- Name screening vs. payment screening IT
- Regulatory matters
- Name screening
- Payment screening
- Solving name and payment screening challenges
- Trade activity screening
- Sanctions investigations and assets freezing
- Conducting investigations
- Reviewing relevant sources of information
- Identifying and blocking (or freezing) assets
- Glossary of terms
- Review questions
- Guidance documents and reference materials
Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.
Та бүхэн “House of Training” байгууллагатай хамтран зохион байгуулж буй “CAMS® Certified Global Sanctions Specialist (CGSS)” хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.
Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414