CISM® мэргэшсэн мэдээллийн аюулгүй байдлын менежерийн олон улсын хөтөлбөрт урьж байна

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага болох House of Training байгууллагаас Certified information security manager (CISM®) буюу мэргэшсэн мэдээллийн аюулгүй байдлын менежерийн сертификатай олон улсын хөтөлбөр зарлагдлаа.

CISM гэрчилгээ нь мэдээллийн аюулгүй байдлын асуудал эрхэлдэг, мэдээллийн аюулгүй байдлын менежментийг хариуцдаг мэргэжилтнүүдэд зориулсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ юм.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг, ур чадвар олгох, CISM® шалгалт өгөх, мэдээллийн стратегийн аюулгүй байдлын удирдагч болоход нь туслах явдал юм.

Салбарын тэргүүлэх гадаад мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь 2024 оны 6 дугаар сард цахимаар нийт 6 өдөр зохион байгуулагдах бөгөөд 2024.06.03, 05, 07, 10, 12, 14-ний өдрүүдэд 15:30 – 19:30 цагийн хоорондявагдахаар төлөвлөгдөөд байна.

Тус сургалт болон шалгалт нь англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. 

Хөтөлбөрийн оролцогчид:

Хөтөлбөрт арилжааны банк, төв банк, санхүүгийн байгууллагууд, зохицуулагч байгууллагуудын мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэл, комплаенсийн нэгжийн захирал, дунд шатны менежер, ахлах мэргэжилтнүүд хамрагдах боломжтой.

Хөтөлбөрт хамрагдагчид:

  • Сүүлийн 10 жилийн хугацаанд 5-аас доошгүй жил мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын чиглэлээр ажилласан байх;
  • Хөтөлбөр дууссаны дараа CISM®-ийн шалгалт өгөх зайлшгүй шаардлагатай.

Сургалтын бүртгэл:

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө бүртгүүлж, БСА-руу анкетаа илгээсэн байна.

House of Training байгууллага нь хамтран ажиллагч улс, байгууллагуудаас нийтдээ 18 оролцогч сонгон хөтөлбөрт хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй.

Сургалтын төлбөр:

Сургалтад бүртгүүлж, CV илгээхэд төлбөргүй.

Хэрэв Та сургалтад суухаар сонгогдсон бол дараах төлбөрийг нэмэлтээр төлнө:

  • БСА-д сургалтын хураамж: 400,000₮
  • House of Training байгууллагад сургалтын хураамж: 3 х 40 = 120 евро (1 өдөр буюу 8 цаг нь 40 евро байна)

Шалгалт:

Хөтөлбөр дууссаны дараа оролцогчид 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө онлайнаар CISM шалгалтыг заавал өгсөн байна. Хөтөлбөрт хамрагдсан хэдий ч хугацаандаа багтаан шалгалтаа өгөөгүй тохиолдолд оролцогч шалгалтын төлбөр болох 575USD-г House of Training байгууллагад нөхөн олгохыг анхаарна уу. 

Хөтөлбөрт бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Та бүхэн “House of Training” байгууллагатай хамтран зохион байгуулж буй CERTIFIED INFORMATION SECURITY MANAGER  (CISM®) хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575 4848, 9975 6414

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон