Банк Санхүүгийн Академи нь “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд 09:00 – 13:00 цагийн хооронд цахимаар зохион байгуулах гэж байна.
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой.
Түүнчлэн энэхүү сургалтад хамрагдсанаар Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дугаартай албан ёсны гэрчилгээг авч, Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдох эрхтэй болох юм.
Тус сургалтыг Банк Санхүүгийн Академитай хамтран ажилладаг, дээрх чиглэлээр мэргэшсэн, нэр хүндтэй сургагч багш нар удирдан явуулж, сургалтад оролцогчдод компанийн засаглалын талаар мэдлэг, мэдээллийг олгоно.
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтын агуулгыг танилцуулвал;
- Компанийн засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол;
- Компанийн засаглалын эрх зүйн орчин, Компанийн дүрэм;
- Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчтэй холбогдох бусад асуудлууд;
- Компанийн нийгмийн хариуцлага;
- Тайлагнал ба мэдээллийн ил тод байдал;
- Чухал хэлцэл, тэдгээрийн онцлог;
- Төлөөлөн Удирдах Зөвлөл;
- Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо;
- Ногдол ашиг г.м.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу Банк Санхүүгийн Академиас зохион байгуулж буй “Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт”-д хамрагдаж, компанийн засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэх, алдаанаас хэрхэн зайлсхийх талаар мэдлэг олж авахаас гадна эрх бүхий гэрчилгээ гардан авахыг урьж байна.
Та сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу. Сургалт онлайнаар явагдахын өмнө бид хэрхэн холбогдох зааварчилгааг өгөх болно.
Холбогдох утас: 7575-4848, 8822-7208