Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ны өдрүүдэд 10:00 – 13:00 цагийн хооронд цахимаар зохион байгуулах гэж байна.

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн мэдлэг, ойлголтыг олгох зорилготой.

Түүнчлэн энэхүү сургалтад хамрагдсанаар Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дугаартай албан ёсны гэрчилгээг авч, Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдох эрхтэй болох юм.

Тус сургалтыг Банк Санхүүгийн Академитай хамтран ажилладаг, дээрх чиглэлээр мэргэшсэн, нэр хүндтэй сургагч багш нар удирдан явуулж, сургалтад оролцогчдод компанийн засаглалын талаар мэдлэг, мэдээллийг олгоно.

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтын агуулгыг танилцуулвал;

  • Компанийн засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол;
  • Компанийн засаглалын эрх зүйн орчин, Компанийн дүрэм;
  • Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчтэй холбогдох бусад асуудлууд;
  • Компанийн нийгмийн хариуцлага;
  • Тайлагнал ба мэдээллийн ил тод байдал;
  • Чухал хэлцэл, тэдгээрийн онцлог;
  • Төлөөлөн Удирдах Зөвлөл;
  • Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо;
  • Ногдол ашиг г.м.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж заасан байдаг.

Тэгвэл үүний дагуу Банк Санхүүгийн Академиас зохион байгуулж буй энэхүү сургалтад хамрагдаж, компанийн засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэх, үүсэж болох алдаанаас хэрхэн зайлсхийх талаар мэдлэг олж авахаас гадна эрх бүхий гэрчилгээ гардан авахыг урьж байна. /Сургалтын төлбөр 300,000 төгрөг/

Та сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу. Сургалт онлайнаар явагдахын өмнө бид хэрхэн холбогдох зааварчилгааг өгөх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 дугаараас авна уу.

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд