Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Банкны борлуулалтын ажилтан бэлтгэх сургалт

Даатгалын зуучлагчийн эрх олгох сургалт

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Үргэлжлэх хугацаа
9 өдөр
Түвшин
Суурь
Заах хэл
Монгол
Хандах эрх
9 хоног
Гэрчилгээ
Олгоно

Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) баталсан хөтөлбөрийн дагуу даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэгч банкны ажилтнуудад зориулан СЗХ, Монголын Банкны Холбоотой хамтран зохион байгуулдаг даатгалын зуучлагчийн эрх олгох сургалт. СЗХ-ны «Даатгалын багц дүрэм»-ээр банкны нэгжийн даатгалын гэрээ байгуулах ажилтнууд энэ сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байхыг шаарддаг.

Даатгалын тухай ойлголт, хууль, эрх зүйн зохицуулалт, даатгалын бүтээгдэхүүн, гэрээ, нөхөн төлбөр, бизнесийн ёс зүй, банкны даатгалын зуучлалын ажилтны ёс зүйн дүрмийг судална.

Даатгалын зуучлагчийн эрх олгох сургалт
Хэнд зориулсан бэ

Арилжааны банкны нэгжийн (салбар, тооцооны төв) захирал, эрхлэгч; даатгалын нэгжийн ажилтан; даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг бусад ажилтнууд

Сургалтаас гарах үр дүн
  • Даатгалын тухай ойлголт, даатгалын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар ойлголттой болно.

  • Даатгалын бүтээгдэхүүн, даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн талаар ойлголттой болно.

  • Бизнесийн ёс зүй, банкны даатгалын зуучлалын ажилтны ёс зүйн дүрмийг ойлгоно.

  • Шалгалтад тэнцсэнээр СЗХ-ны баталсан «Даатгалын багц дүрэм»-д заасан шаардлагын дагуу даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авна.

Хөтөлбөр
  • Санхүүгийн зах зээлийн тухай, даатгал, түүний мөн чанар, үндсэн зарчим
  • Монгол Улсын даатгалын салбарын өнөөгийн байдал, олон улсын цаашдын чиг хандлага
  • Даатгалын салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалт, холбогдох дүрэм, журам, заавар, аргачлал
  • Даатгалын мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалт
  • Ердийн даатгалын гэрээ ба түүний нөхцөл
  • Сайн дурын даатгалын хэлбэрүүд (хөрөнгийн даатгал, гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгал)
  • Давхар даатгалын үйл ажиллагаа
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Ипотекийн болон гэнэтийн ослын даатгал, холбогдох зохицуулалт
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай
  • Компанийн засаглал, комплаенс
  • Малын индексжүүлсэн даатгал
  • Урт хугацааны даатгал (амьдралын даатгал)
  • Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа, банкны даатгалын ажилтны ёс зүйн дүрэм
  • Санхүүгийн үйлчлүүлэгчийн эрх ашиг
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай
  • Бататгал хичээл
  • Шалгалтын бэлтгэл
Ээлж, байршил
Огноо Цаг Суудал
12-р сарын 3–11 00:00–23:59 Нээлттэй