Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Банкны борлуулалтын ажилтан бэлтгэх сургалт

Харилцагчид үр дүнтэй зөвлөгөө өгөх сургалт

Явагдах хэлбэр
Танхим, цахим хосолсон
Үргэлжлэх хугацаа
4 өдөр
Заах хэл
Монгол
Хандах эрх
14 хоног

Харилцагчаа таньж, хэрэгцээ, шаардлагыг нь мэдсэнээр борлуулалтаа хүссэн түвшинд хүргэх гол хүчин зүйл нь амжилттай харилцаа юм. Энэ онол, практик хосолсон сургалт нь харилцааг амжилттай байлгах хүчин зүйл, нөлөөллийг кейс, дасгал ажлаар дамжуулан ойлгоход чиглэнэ.

Сэтгэл хангалуун харилцагчаас үнэнч харилцагчийг бий болгоход чиглэсэн харилцааны ойлголт, мэдлэгийг онол, практикт тулгуурлан олгох интерактив сургалт юм.

Харилцагчид үр дүнтэй зөвлөгөө өгөх сургалт
Хэнд зориулсан бэ

Харилцаа, борлуулалтын чиглэлээр ажилладаг ажилтнууд; энэ чиглэлийг сонирхож буй хэн бүхэн

Сургалтаас гарах үр дүн
  • Харилцагчийн хэрэгцээ, зан төлвийг тодорхойлж сурна
  • Харилцагчийнхаа хэрэгцээ, зан төлөвт нийцүүлэн харилцаж, үр дүнтэй зөвлөгөө өгч сурна
  • Харилцагчидтай зөв боловсон, соёлтой харилцаж сурна
Хөтөлбөр
  • Харилцаа ба мэдрэхүй: харилцаанд мэдрэхүйн үүрэг; бид харилцагчдаа зөв сонсож, ойлгож чаддаг уу?
  • Харилцаа ба хэрэгцээ: хэрэгцээнд чиглэсэн зөвлөгөөг хэрхэн өгөх вэ?
  • Харилцаа ба мэдээлэл: мэдээллийг илгээх, хүлээн авах загвар; мэдээллийн 4 талт чих
  • Харилцаа ба асуулт: асуултыг хэрхэн зөв тавьж харилцагчаа танин мэдэх вэ?; мөсөн уулын загвар
  • Харилцаа ба борлуулалт: бид юу борлуулдаг вэ?; хувь хүний зан төлөв (Insights MDI based); харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах онцлог
  • Нэмэлт сэдэв: FEEDBACK, MISLA, KIV загварууд (кейс, дасгал ажлаар)