Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Хүний нөөцийн удирдлага

АЖЛЫН БАЙРАН ДЭЭР СУРАЛЦАХ СТРАТЕГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
3 өдөр
Заах хэл
Монгол

Ажлын байран дээр бид удирдлага, үе тэнгийнхэн, багийн хамт олон, заримдаа харилцагчидтайгаа ярилцах, илтгэл тавих, дасгалжуулах, нөхөрлөх замаар шинэ зүйлд суралцдаг. Ажлын байран дээр үр дүнтэй суралцах нь суралцах соёл, зөв дадал зуршлаас шууд хамаардгийг судалгаа нотолсон байдаг.

Сургалт нь байгууллагадаа суралцах соёл, дадлыг бий болгох, мэдлэг, туршлагаа ажилтнууддаа заах стратеги боловсруулахад чиглэнэ. Сургалт англи хэл дээр, дагалдах орчуулгатай явагдана.

АЖЛЫН БАЙРАН ДЭЭР СУРАЛЦАХ СТРАТЕГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Хэнд зориулсан бэ

Удирдлагын болон коучинг, зөвлөгөөний ур чадвараа дээшлүүлэхийг хүсэж буй менежерүүд; удирдлагын ажилтнууд

Сургалтаас гарах үр дүн
  • Байгууллагадаа тулгарч буй ажлын байран дээр суралцахтай холбоотой асуудлуудыг тодорхойлно
  • Насанд хүрэгчдийн суралцах зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлнэ
  • Ажилтнууд ажил дээрээ юуг, яагаад, хэрхэн сурч байгааг ойлгоно
  • Хэлтэс, багтаа тохирох ажлын байран дээр суралцах стратеги боловсруулна
  • Байгууллагадаа суралцах соёл, дадлыг бий болгож, мэдлэг, туршлагаа ажилтнууддаа заах стратеги боловсруулж сурна
Хөтөлбөр
  • Танилцуулга: суралцах хувийн зорилгоо тодорхойлох
  • Ажлын байран дээр суралцах гэж юу вэ? Бид ажлын байран дээрээ одоо ч суралцаж байна уу? (ажлын байран дээр суралцахтай холбоотой 4 видео үзэж, тодорхойлолт гаргана)
  • Ажлын байран дээр суралцахтай холбоотой гардаг асуудлууд
  • Насанд хүрэгчид ямар арга барилаар суралцдаг вэ
  • Бид ажил дээрээ юуг, яаж сурах вэ?
  • Ажлын байран дээр суралцах арга, стратегиуд
  • Ажлын байран дээр суралцах өөрийн төлөвлөгөөг боловсруулах