Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

ToT - Сургагч багш бэлтгэх сургалт

СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ (Сертификаттай)

Явагдах хэлбэр
Танхим, цахим хосолсон
Үргэлжлэх хугацаа
5 өдөр 5 цаг
Түвшин
Дунд
Заах хэл
Монгол
Хандах эрх
33 хоног
Гэрчилгээ
Олгоно

Банк Санхүүгийн Академи «Сургагч багшийн сургалт» хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development (ATD) байгууллагын франчайз эрхээр 2017 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь мэргэжлийн түвшинд сургагч багш бэлтгэх зорилготой.

Сургалт нь сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад сургана. Цахим сэдвүүдийг сургалтын системээр бие даан үзэж, танхимын хичээлд суралцана. Сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид сертификат авна.

СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ (Сертификаттай)
Хэнд зориулсан бэ

Байгууллагын дотоод сургагч багшаар бэлтгэгдэж буй бүх түвшний ажилтнууд; сургалтын нэгжийн болон хүний нөөцийн ажилтнууд; БСА-тай хамтран ажиллах сургагч багш нар; сургагч багшаар ажиллах, багшлах сонирхолтой, мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах хүсэлтэй хүмүүс; сургалтын шинэ арга зүйд суралцах хүсэлтэй хэн бүхэн

Сургалтаас гарах үр дүн
  • Сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооно

  • Мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулж, шинэлэг маягаар удирдан явуулж сурна

  • Сургалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, харилцааны ур чадвараа хөгжүүлнэ

  • Практик туршлагаа бусад ажилтнуудтайгаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болно

Хөтөлбөр
  • Сургалтын дизайн төлөвлөгөө (цахим)
  • Суралцагч төвтэй сургалт (цахим)
  • Бодит жишээ, түүх ашиглах (цахим)
  • Танхимын сургалтын үр дүнтэй арга техникүүд (цахим)
  • Шинэ үеийнхний шаардлагад нийцсэн сургалт (цахим)
  • Сургагч багшийн суурь ойлголт
  • Сургалтыг видеогоор хүргэх нь
  • PowerPoint програмыг бүтээлчээр ашиглах нь
  • Сургагч багш — бизнесийн түнш
  • Сургалтад тоглоомыг төлөвлөх нь
  • Хэцүү оролцогчдыг удирдах нь
  • Сургалтын зорилгоос эхлэх нь
  • Тест боловсруулах нь
  • Хичээлийн төлөвлөгөө боловсруулах нь
  • Сургалтын хэлбэрт тохирсон аргыг сонгох нь
  • Суралцагчийн сэтгэл зүй
  • Сургалтын гарын авлага боловсруулах нь
Ээлж, байршил
Огноо Цаг Суудал
12-р сарын 2–8 08:30–14:00 Нээлттэй