Ажлын байран дээрх зөрчилдөөнөөс зайлсхийх аргагүй ч зөв шийдвэрлэвэл байгууллага болон багт давуу тал бий болгодог бол шударга бус шийдвэрлэвэл ажилтнуудын идэвх, оролцоо буурдаг. Иймд орчин үеийн менежерт зөрчилдөөний үед мэдрэмжтэй хандах, зөв харилцах, бүх талд ашигтай шийдлийг сонгох ур чадвар шаардлагатай болж байна.
Энэ сургалтаар зөрчилдөөний учир шалтгааныг илрүүлэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх эерэг хандлага бүрдүүлэх, бүх талд ашигтай шийдэл сонгох арга барилд суралцана. Сургалт англи хэл дээр монгол орчуулгатай явагдана.
Хэнд зориулсан бэ
Удирдах ажилтан; дундын зуучлагч; хүний нөөцийн мэргэжилтэн; коуч; ментор; хэлцэл хийх ур чадвараа сайжруулахыг хүссэн хувь хүн
Сургалтаас гарах үр дүн
- Зөрчилдөөний учир шалтгааныг илрүүлэх арга барилд суралцана
- Зөрчилдөөнийг шийдвэрлэх эерэг хандлага бүрдүүлнэ
- Бүх талд ашигтай шийдэл сонгох арга барилд суралцана
Хөтөлбөр
- Зөрчилдөөний учир шалтгаан, шинж тэмдэг, дохиог таних
- Зөрчилдөөний үед хувь хүний төрөлх зан чанар, өрсөлдөх ур чадвар, сэдэлжүүлэгчийг ашиглах
- Зөрчилдөөнийг дэвэргэх хүчин зүйлс
- Итгэлцэл үүсгэхэд үг, хэл яриаг ашиглах нь
- Хэлцэл мухардалд орох үед харилцан яриаг ашиглах
- Хэлцэлд бэлтгэх: хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох, харилцаа холбоог ашиглах
- Бататгал