Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9 (СТОУС 9 / IFRS 9)-д шинээр нэвтрүүлсэн хамгийн чухал нэмэлт өөрчлөлт, шаардлагууд болон тэдгээрийн практик үр дагаврыг тайлбарлаж, практик дасгал ажиллах сургалт.
Оролцогчдод СТОУС-ын нарийвчилсан, ахисан түвшний мэдлэг олгож, түүнийг банкны салбарт практикт ашиглах боломж бүрдүүлэхийг зорино. Сургалт танхимаар, англи хэл дээр дагалдах монгол орчуулгатай явагдана.
Хэнд зориулсан бэ
Санхүү, нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын дунд түвшний менежерүүд; зээлийн газрын удирдлагууд; эрсдэлийн менежерүүд; ахлах ажилтнууд; дотоод аудиторууд
Сургалтаас гарах үр дүн
- СТОУС-ын нарийвчилсан, ахисан түвшний мэдлэг, хэрэглээг эзэмшинэ
- СТОУС 9-д шинээр нэвтрүүлсэн гол өөрчлөлт, шинэ шаардлага, тэдгээрийн практик үр дагаврыг ойлгоно
- Олж авсан мэдлэгээ банкны салбарт практикт ашиглах боломжтой болно
Хөтөлбөр
- IFRS-ийн тухай: танилцуулга, үндсэн болон хүүгийн төлбөр (IFRS 9), хеджинг (IFRS 9), IFRS санхүүгийн тайлангууд (IAS 1, IFRS 7)
- Хоорондын хамаарал, дэвшилтэт техникүүд: зээлийн бүтээгдэхүүнүүд (IFRS 9), элэгдэл (impairment, IFRS 9), Базел II, III
- Бүртгэл, тайлагнал: тодруулга (IFRS 9, IFRS 7), зах зээлийн үнэлгээ (fair value, IFRS 13, IFRS 7), борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (IFRS 5)