Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Санхүүгийн удирдлага

Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар

Явагдах хэлбэр
Цахим
Заах хэл
Монгол

Арилжааны банкны үйл ажиллагааны гол цөм нь бизнесийн зээл бөгөөд санхүүгийн мэдээллийг ойлгож уншиж, эрсдэл үнэлэхэд ашиглах ур чадвар бизнесийн зээлийн орчинд нэн чухал. Бизнесийн зээлд шаардлагатай санхүүгийн мэдээлэл нь тухайн бизнесийн санхүүгийн загвар, өнгөрсөн үеийн гүйцэтгэл, ирээдүйн таамаглал тооцооллоос бүрдэнэ.

Сургалт нь бизнесийн KPI-г ойлгож уншиж, бизнесийн дотоод, гадаад орчны хүчин зүйлтэй холбон дүгнэн шинжлэх ур чадварыг хөгжүүлнэ. Австрали Шинэ Зеландын Институт (ANZI)-тай хамтран зохион байгуулдаг олон улсын сургалт бөгөөд англи хэл дээр, дагалдах монгол орчуулгатай явагдана.

Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар
Хэнд зориулсан бэ

Зээлийн багцын удирдлага, зээлийн бүртгэл тооцоо, зээлийн эргэн төлөлт, зээлийн шинжилгээ болон мониторингийн чиг үүрэг бүхий банкир; санхүүгийн мэдээлэлтэй ажиллаж, дүгнэн шинжлэх шаардлагатай ахлах менежер, удирдах ажилтан

Сургалтаас гарах үр дүн
  • Санхүүгийн тайланг ойлгож уншина
  • Нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн зарчмын уялдаа холбоог таньж мэднэ
  • Санхүүгийн мэдээллийг эрсдэлд суурилсан шийдвэр гаргалтад ашиглах арга барилтай болно
  • Бизнесийн KPI-г ойлгож уншиж, бизнесийн дотоод, гадаад орчны хүчин зүйлтэй холбон дүгнэн шинжлэх ур чадвар эзэмшинэ
Хөтөлбөр
  • Санхүүгийн тайлан болон бүртгэлийн зарчим
  • Группийн санхүүжилт
  • Компани болон группийн ашигт ажиллагаа
  • Санхүүгийн эрсдэл
  • Мөнгөн урсгалын шинжилгээ
  • Санхүүгийн тооцоолол, таамаглалыг үнэлэх