Энэхүү сургалтыг Банк санхүүгийн академи ТББ-аас банкнууд болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос гаргасан хүсэлтийн дагуу 2025 онд хөгжүүлэн зохион байгуулж эхэллээ. Банк, санхүүгийн байгууллагын зээлийн ажилтны мэдвэл зохих суурь ойлголтуудыг олгож, орон зай, цаг хугацааны хувьд суралцагчдад бие даан, чөлөөтэй суралцах нөхцөлийг бүрдүүлэх, зээлийн ажилтанд мэдлэг олгох, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор боловсруулан хөгжүүлсэн.
Сургалт нь Банк санхүүгийн академийн сургагч багш нарын боловсруулсан хөтөлбөр, агуулгыг багтаасан болно.
Зорилтот бүлэг: Тус сургалтад арилжааны банк болон санхүүгийн салбарт зээл судлахтай холбоотой ажиллаж байгаа нийт ажиллагсад хамрагдана.
- Шинээр ажилд орох ажилтан (Банк, ББСБ)
- Санхүүгийн байгууллагын зээл хариуцсан ажилтан мэдлэг бататгах зорилгоор
- Харилцааны менежерүүд
- Зээлийн судалгааны ажилтан
- Зээл хариуцсан нэгжийн ажилтнууд
Хөтөлбөр
- 1. Зээлийн тухай ойлголт - Д.Сэргэлэн
- 2. Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд, Мөнгөн урсгалын шинжилгээ - Д.Сэргэлэн
- 3. Харилцагчдад үр дүнтэй зөвлөх нь - Ө.Уянга
- 4. Хууль, эрх зүйн асуудлууд - М.Мөнхбаатар
- 5. Гэрээний харилцаа - М.Мөнхбаатар
- 6. Хөрөнгийн үнэлгээ - Э.Ганзориг
- 7. Зээлийн эрсдэлийн удирдлага - Э.Өнөболд
- 8. Зээлийн хяналт - Ц.Доржнамжим
- 9. Ёс зүй