Банк, харилцагч хоёрын харилцаа итгэлцэл дээр тогтдог. Мөнгөн хөрөнгөө найдвартай хадгалуулах, үнэ цэнийг нь алдахгүй байх, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ авах зорилгоор харилцагчид маань биднийг зорин ирдэг. Харилцагчдынхаа энэхүү итгэлийг алдахгүйн тулд банк, банкны ажилтнууд ёс зүйтэй, тэнцвэртэй, хариуцлагатай ажиллах үүрэгтэй.
Банк өөрөө нийгмийн нэг эд эс нь бөгөөд үйл ажиллагаа нь харилцагчийн итгэл дээр тогтдог. Тиймээс харилцагчийнхаа сайн сайхан амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулах гэж хичээх ёстой. Банкууд маань өөрсдөө энэ үүрэг хариуцлагаа нэг стандартаар, олон улсын түвшинд үзүүлж харилцагчтайгаа хэрхэн харилцах, тэдэнд анхаарах талаар хэм хэмжээг тогтоосон Банкны үйлчилгээний баримт бичгийг тогтоосон байдаг.
Хэнд зориулсан бэ
Банкны харилцагчтай тулж харилцдаг ажилтнууд энэ баримт бичгийн зорилго, агуулгыг сайтар мэдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй.
Сургалтаас гарах үр дүн
Энэ хичээлээр кодексийн агуулга, хэрхэн хэрэглэх талаар та бүхэнд танилцуулна.
Хөтөлбөр
- Нэгдүгээр бүлэг: Үндсэн зарчмууд
- Хоёрдугаар бүлэг: Үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл
- Гуравдугаар бүлэг: Харилцагчид мэдээлэл хүргэх
- Дөрөвдүгээр бүлэг: Мэдээллийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, зар сурталчилгаа
- Тавдугаар бүлэг: Дансны үйлчилгээ
- Зургаадугаар бүлэг: Зээлийн үйлчилгээ
- Долоодугаар бүлэг: Төлбөр тооцооны үйлчилгээ
- Наймдугаар бүлэг: Харилцагчийн үүрэг, хариуцлага
- Есдүгээр бүлэг: Гомдол шийдвэрлэх
- Аравдугаар бүлэг: Бусад
- Дүгнэлт