Зорилго

Бизнесийн салбар, бизнесийн байгууллагын эрсдэл, мөнгөн урсгалын шинжилгээг зээлийн бүтэц тодорхойлох болон зээлийн эрсдэлийн зэрэглэл тогтооход ашиглах, урт хугацаат мөнгөн урсгалын тооцоолол, тооцооллын олон хувилбар боловсруулах, үл мэдэгдэх хувьсагчийн нөлөөллийн эрчим буюу мэдрэмжийг тооцох арга аргачлал ашиглах практик ур чадвар олгоно.

Зорилтот бүлэг

Зээлийн чиг үүрэг бүхий ажилтнууд

Агуулга

•Бизнесийн салбарын эрсдэл, эрсдэлийн үнэлгээ

•Бизнесийн байгууллага ба ЖДҮ-ийн эрсдэл, эрсдэлийн үнэлгээ

•Урт хугацаат мөнгөн урсгалын тооцоолол сэдвийг хамарч, эдгээрийг эрсдэлийн үнэлгээ, мониторингт хэрхэн хэрэглэхийг кейсээр хэлэлцэнэ.

Сургагч багш James Weaver – Арилжааны банк, санхүүгийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд, үндэстэн дамнасан банкны зээлийн болон маркетингийн мэргэжилтнээр, мөн эрсдэлийн удирдлага, байгууллагын үнэлгээ, төслийн удирдлага, банкны техникийн сургалтын зөвлөхөөр ажилласан туршлагатай. Ази, Африкийн эдийн засгийг хөгжүүлэх банк санхүү, бизнес, төслийн менежмент, зөвлөгөө, сургалт зэрэг чиглэлээр хорин дөрвөн жилийн туршлагатай.