Зорилго

Байгууллагын зээлийн эрсдэлийн хяналт, удирдлагыг сайжруулах арга аргачлал, загварыг эрсдэлийн ахлах менежер болон зээлийн бодлого боловсруулагч, хянагч нарт танилцуулах зорилготой ба бизнесийн орчин, бизнесийн байгууллагад эрсдэлийн дүн шинжилгээ хийх, үнэлгээ, мониторинг хийх практик ур чадварт суралцана.

Зорилтот бүлэг

Банкны зээлийн бодлого журам боловсруулах үүрэг бүхий менежер, эрсдэлийн менежер, дотоод аудитор

Агуулга

Бизнесийн салбарын эрсдэл, эрсдэлийн үнэлгээ

Бизнесийн байгууллага ба ЖДҮ-ийн эрсдэл, эрсдэлийн үнэлгээ сэдвийг хамарч, эдгээрийг эрсдэлийн үнэлгээ, мониторингт хэрхэн хэрэглэхийг кейсээр хэлэлцэнэ.

Сургагч багш James Weaver- Арилжааны банк, санхүүгийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд, үндэстэн дамнасан банкны зээлийн болон маркетингийн мэргэжилтнээр, мөн эрсдэлийн удирдлага, байгууллагын үнэлгээ, төслийн удирдлага, банкны техникийн сургалтын зөвлөхөөр ажилласан туршлагатай. Ази, Африкийн эдийн засгийг хөгжүүлэх банк санхүү, бизнес, төслийн менежмент, зөвлөгөө, сургалт зэрэг чиглэлээр хорин дөрвөн жилийн туршлагатай.