Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Шинэ банкирын онол практик хосолсон сургалт

Явагдах хэлбэр
Танхим, цахим хосолсон
Түвшин
Суурь
Заах хэл
Монгол
Хандах эрх
90 хоног
Гэрчилгээ
Олгоно

Монголбанкнаас баталсан банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг хангуулах зорилгоор Монголбанк, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо, Банк санхүүгийн академи хамтран хэрэгжүүлдэг, 11 модультай онол, практик хосолсон сургалт.

Банкны салбарт ажиллахад шаардлагатай мэргэжлийн, ёс зүйн болон санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн олгож, тасралтгүй сургаж хөгжүүлэх зорилготой.

Шинэ банкирын онол практик хосолсон сургалт
Хэнд зориулсан бэ

Банкны шинэ ажилтнууд

Сургалтаас гарах үр дүн
  • Банкны салбарт ажиллахад шаардлагатай мэргэжлийн, ёс зүйн болон санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн мэдлэг, ур чадвар эзэмшинэ.
  • Сургалтыг амжилттай дүүргэж батламж авснаар мэдлэг, ур чадвараа салбартаа хүлээн зөвшөөрүүлж, цаашдын карьер хөгжилдөө дэмжлэг авна.
Хөтөлбөр
  • Эдийн засгийн нөхцөл байдал
  • Хууль эрх зүйн үндэс
  • Харилцах данс, хадгаламж, төлбөр тооцоо
  • Зээлийн үйл ажиллагаа
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Харилцагчид үр дүнтэй зөвлөх, санхүүгийн бүтээгдэхүүн борлуулах
  • Комплаенс
  • Ёс зүй
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)
  • Цахим аюулгүй байдал (бие даан суралцах)
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ / CFT) (бие даан суралцах)