Зорилго
INSIGHTS MDI® анализ нэг талаас, өөрийгөө танин мэдэх, нөгөө талаас, бусадтай зөв ойлголцох арга замыг бий болгох зорилготой. Энэхүү арга техникийн тусламжтайгаар харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, итгэлцлийг тогтвортой өсөн нэмэгдүүлэх боломжийг олгоно.
Зорилтот бүлэг
Банкны удирдах түвшний ажилтан баг хамт олны хамтаар, хүний нөөц, талент менежментийн газар, хэлтсийн ажилтнууд
Агуулга
•INSIGHTS MDI® гэж юу вэ?
•INSIGHTS MDI® загварыг харилцаанд ашиглах нь
•INSIGHTS MDI® анализын тайлан
•Баг бүрдүүлэлт
•INSIGHTS MDI®-ийг Харилцаанд ашиглах нь
•INSIGHTS MDI®-ийг Менежментийн арга барилд ашиглах нь
•INSIGHTS MDI®- загварыг байгууллагадаа ашиглах боломжууд
Сургагч багш Markus Loch: Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, банкны салбарт 31 жил ажилласан ажилласан ахлах эксперт. Markus Loch нь 2002 онд INSIGHTS-MDI®-ын сертификат, лицензтэй зөвлөх, сургагч багшийн эрх авсан. Энэ хугацаанд тэрээр олон тооны хувийн компани болон Шпаркассэ банканд хувь хүний зан төлөв, харилцаа, менежментийн хослуулсан загвараар бүх шатны удирдлагын түвшний сургалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагатай ажилласан.