Харилцагч шинээр татах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах эсвэл харилцагчид хүрч үйлчилдэг мэргэжилтэн бэлтгэхэд ч тэр сегментийн янз бүрийн бүлгүүдэд хамаарах харилцагчдыг татах болон тэдэнд үйлчилгээ үзүүлэхэд өөр хоорондоо ихээхэн ялгаатай арга аргачлалууд ашиглагддагийг харгалзан үзэх нь чухал.
Томоохон харилцагчдын хувьд, харилцагч шинээр татах үйл явц нь талууд түншийн харилцааныхаа үндэс суурийг тавих хамтын ажиллагааны эхлэл байдаг. Энэ үе шатанд, санхүүгийн байгууллага нь харилцагчид өөрийгөө түүнд тохирох түнш мөн гэж итгүүлэх нь чухал, өөрөөр хэлбэл харилцагч тухайн санхүүгийн байгууллагыг өнөөдөр түүнд шаардлагатай болон ирээдүйд хэрэгцээтэй байж болох бүтээгдэхүүн үйлчилгээг нэр төрлийн хувьд өргөн сонголттойгоор боломжийн нөхцөлөөр санал болгож чадах байгууллага гэдэгт итгэх ёстой.
Энэ төрлийн харилцагчдыг олж авах чиг үүрэг бүхий ажилтан нь эдгээр харилцагчдын хэрэгцээ шаардлагад нь тохирох хамгийн сайн шийдлийг санал болгож, зөвлөгөө өгөх чадвартай өндөр мэргэшсэн мэргэжилтэн байх шаардлагатай. Урт удаан хугацаанд хамтран ажиллах боломж бүхий харилцагчдыг татах, тэднийг хадгалан үлдэх нь тухайн харилцагчтай харилцах харилцааг хэр сайн төлөвлөх, цаашлаад зөвлөгөө өгөх замаар хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэхээс шалтгаална.
Курс хичээл нь суралцагсдад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрч үйлчлэхэд, тэр дундаа санхүүгийн байгууллагад тохирох харилцагчийг таньж тодорхойлох, татах, улмаар урт хугацаанд харилцааг хөгжүүлэх зэрэгт ашиглагддаг аргачлалуудаас танилцуулна. Түүнчлэн, иргэд, бичил, жижиг бизнес эрхлэгчид-томоохон харилцагчдад харгалзан тохирох борлуулалтын ялгаатай аргуудын хоорондох ялгааны талаар тайлбарлах болно.
Хэнд зориулсан бэ
Энэ курс хичээл нь өргөн хүрээний харилцагчийн сегменттэй ажиллах дур сонирхолтой, ялангуяа бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчдийг шинээр татахад шаардагдах мэдлэг ур чадвараас суралцахыг хүсэж буй мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.
Хөтөлбөр
- Харилцагчийн сегментүүдийн онцлог болон хүлээлт
- Төрөл бүрийн сегмент дэх харилцагчдыг татах алгоритм
-
Эцсийн шалгалт
Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.