Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Байгууллагын банкны бизнес

Худалдааны санхүүжилт

Явагдах хэлбэр
Танхим
Түвшин
Ахисан
Заах хэл
Монгол

Худалдааны санхүүжилтийн фронт болон бэк оффисын үйл ажиллагааг хамарсан ахисан түвшний сургалт. Эрсдэл, бүтэц, худалдааны санхүүжилтийн шийдлүүд, инкассын төлбөр тооцоо, аккредитив, банкны баталгаа, стэндбай аккредитивт төвлөрөх бөгөөд Инкотермс 2020-ийн практик дадлагыг багтаана.

Онолын лекцийг практик кейс судалгаатай хослуулж, дасгал ажил, кейс судалгаа, туршлага солилцоогоор оролцогчдын идэвхтэй оролцоог хангана.

Худалдааны санхүүжилт
Хэнд зориулсан бэ

Худалдааны санхүүжилт, ялангуяа баримтат төлбөр тооцоо, баталгаа, экспорт/импортын санхүүжилтийн хэлтэст ажилладаг банкир; худалдааны санхүүжилтийн мэргэжилтэн, фронт оффисын банкны мэргэжилтэн, харилцааны менежер; банкны хуульч, аудитор, дунд шатны удирдлага, байгууллагын банкны менежер, комплаенсын ажилтан

Урьдчилан шаардах мэдлэг

Сургалт англи хэл дээр явагдах тул англи хэлний сайн мэдлэгтэй байхыг зөвлөж байна.

Сургалтаас гарах үр дүн
  • Олон улсын худалдааны санхүүжилтийн үндсэн суурь гэрээ болох худалдааны гэрээний гол талууд, холбогдох эрсдэл, тулгамддаг асуудлуудыг ойлгоно
  • Инкотермс, ялангуяа шинэчилсэн Инкотермс 2020-ийн нөхцөлүүд болон тэдгээрийн олон улсын худалдаа, санхүүжилтэд үзүүлэх практик нөлөөг мэднэ
  • Худалдааны санхүүжилтийн төлбөрийн үндсэн хэрэгсэл болох инкассын төлбөр тооцоо, аккредитивын давуу талыг банкны харилцагчдад тайлбарлах чадвартай болно
  • Импортлогчийн талаас аккредитив нээхтэй холбоотой гол асуудлуудыг ойлгоно
  • Экспортлогчийн талаас аккредитивыг мэдэгдэх, баталгаажуулах, баримт бичиг ирүүлэх, баримт бичиг шалгах үндсэн зарчмуудыг мэднэ
  • Импортын аккредитивын ажилбар (нээх өргөдөл, SWIFT MT700, MT707 нэмэлт өөрчлөлт) болон экспортын аккредитивын ажилбар (мэдэгдэх, баталгаажуулах, баримт бичиг шалгах, зөрчилтэй баримтаас зөв татгалзах)-ыг эзэмшиж, түгээмэл хүндрэлээс сэргийлэх, шийдвэрлэх арга барилтай болно
  • Аккредитивын хүрээнд олгох тээвэрлэлтийн өмнөх болон дараах санхүүжилтийн үндсэн аргуудыг мэднэ
  • Олон улсын худалдааны санхүүжилтэд хэрэглэгддэг баталгааны үндсэн төрлүүд, тэдгээрийн зарчмыг ойлгоно
  • ICC-ийн эрэлтийн баталгааны дүрэм URDG 758-ыг бодит жишээн дээр судална
  • Инкассын төлбөр тооцоо (URC 522), аккредитив (UCP 600), банкны баталгаа (URDG 758 ба ISDGP)-ны ICC-ийн дүрмийн үндсэн зарчмуудыг эзэмшинэ
  • KYC, AML, CTF зэрэг худалдаатай холбоотой комплаенсын үндсэн зарчмуудыг ойлгоно
  • Худалдааны санхүүжилтийн залилангийн гол схемүүд, түүнд өртөхөөс хэрхэн сэргийлэхийг мэднэ
Хөтөлбөр
  • Худалдааны гэрээний гол асуудлууд, Инкотермс 2020
  • Гадаад худалдааны гол эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах арга
  • Олон улсын худалдааны төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн шийдлүүд
  • Инкассын төлбөр тооцоо: экспорт, импортын инкасс, вексель, кейс судалгаа
  • Аккредитив практикт: аккредитивын цикл, импортын аккредитив нээх, өргөдлийн маягт
  • Аккредитив нээх: SWIFT MT700, нэмэлт өөрчлөлт ба MT707
  • Экспортын аккредитив: мэдэгдэх, баталгаажуулах, зөрчилтэй баримтаас татгалзах, тээвэрлэлтийн өмнөх ба дараах санхүүжилт
  • Баримт бичиг шалгах: арилжааны, тээвэрлэлтийн, даатгалын баримт бичиг
  • Гадаад худалдаанд хэрэглэгддэг банкны баталгаа
  • ICC-ийн эрэлтийн баталгааны дүрэм URDG 758 ба ISDGP: зарчим, баталгааны текст боловсруулах, кейсүүд
  • Стэндбай аккредитив: UCP 600 ба ISP98-ийн дүрэм, практик
  • Комплаенс: TBML, хориг арга хэмжээ, AML, CTF, залилангаас урьдчилан сэргийлэх
  • Асуулт, хариулт