Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Маркетинг, олон нийт

Харилцагчаа эргүүлэн татах

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
3 өдөр
Заах хэл
Монгол

Харилцагчаа эргүүлэн татах (Win back lost customer) нь харилцагчаа эргүүлэн татах, харилцагчийн багцаа шинэчлэх, идэвхжүүлэх арга замаа тодорхойлоход чиглэсэн хөтөлбөр юм. Харилцагч нь бизнесийг нь аврах бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөхцөл санал болгохыг хүлээж буй үед санхүүгийн зөвлөх эдийн засгийг сэргээх хүчин болж, бизнесийн шинэ загварыг эрэлхийлэх ёстой гэсэн санаан дээр тулгуурлана.

Сургагч багшийн илтгэл, багийн хэлэлцүүлэг, асуулт хариултаас бүрдэх танхимын сургалт бөгөөд англи хэл дээр, дагалдах монгол орчуулгатай явагдана.

Харилцагчаа эргүүлэн татах
Хэнд зориулсан бэ

Борлуулалтын ажилтан; Санхүүгийн зөвлөх; Харилцааны менежер; Маркетингийн менежер; Борлуулалт, маркетингийн өгөгдөлтэй ажилладаг банкир

Сургалтаас гарах үр дүн
  • Харилцагчийн 6 төрлийн хэв шинж, харилцагчийн багцын хэмжээг тодорхойлох
  • 3 төрлийн харилцагчтай ажиллахдаа байгууллагын стратегийг уялдуулах
  • Харилцагчийг сегментлэх замаар эргүүлэн татах шаардлагатай харилцагчийг тодорхойлох
  • Харилцагчаа эргүүлэн татах тактик боловсруулах
Хөтөлбөр
  • Шинэ хэв маяг: ямар бизнес сөхөрч, ямар бизнес сэхэх вэ?
  • Харилцагчийн 6 сегмент
  • Харилцагчийн 3 сегменттэй ажиллах
  • «Урвах»-аар бэлтгэж буй харилцагчийг тогтоон барих механизм бүрдүүлэх
  • Харилцагчаа эргүүлэн татах стратеги, тактик, дүгнэн шинжлэх