“Өгөгдөл олборлолт – Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал”олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.

Тэгвэл энэ удаа Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Өгөгдөл олборлолт – Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал” олон улсын сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 19, 23, 26-ны өдрүүдэд 14:00 – 17:00 цагийн хооронд цахимаар зохион байгуулах гэж байна.

Тус сургалтад дата аналист, дата хөгжүүлэгч, бизнесийн шинэчлэл, өгөгдөл шинжилгээний мэргэжилтэн болон дата хөгжүүлэлттэй холбоотой ажилладаг дунд, ахлах шатны удирдлагын ажилтнууд хамрагдах боломжтой.

Өгөгдлийн олборлолт нь их хэмжээний өгөгдлийн багцаас хэв маяг, чиг хандлага, харилцаа холбоог олж харах, илрүүлэх үйл явц юм. Уг сургалт нь өгөгдөл олборлох арга хэрэгслүүд болон үүнийг хэрхэн бизнест ашигладаг талаар бодит жишээн дээр тайлбарлах байдлаар явагдана.

Сургалтын дараа оролцогчид мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, их хэмжээний мэдээлэл дундах далд хэв маяг, чиг хандлагыг ойлгож, тайлагнаж сурна.

Сургалтад хамрагдсанаар:

  • Өгөгдөл олборлох ойлголтыг тодорхойлох;
  • Өгөгдөл олборлолтын үе шатууд;
  • Өгөгдлийн төрлүүд;
  • Өгөгдлийн эх сурвалжууд;
  • Олон хэмжээст мэдээллийн сангийн менежменттэй танилцах;
  • Өгөгдлийг шинжлэх аргууд (Ангилах арга, “Association Rule Mining” аргачлал, Кластери хийх аргачлал, Регрессийн аргачлал);
  • Machine Learning-ийн тухай ойлголт;
  • Өгөгдлийн шинжилгээний хэл, программ, флатформуудтай танилцах;
  • General Data Protection Regulation (GDPR) зохицуулалтын тухай;
  • Өгөгдөл олборлох төслүүдийн мэргэжлийн болон хувийн орчинд хэрэгжүүлэх чадвартай болно.

“Өгөгдөл олборлолт: Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал” цахим сургалтыг Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагын сургагч багш, доктор (Ph.D), өгөгдөл болон үүлэн тооцооллын ухааны эксперт Пейман А.Сарвари /Peiman A. Sarvari/ удирдан явуулах юм.

Пейман А.Сарвари бол судалгаа, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан, AI хиймэл оюун ухаан, ML /Machine Learning/-ийн өндөр туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр мэдээллийн шинжлэх ухаан, өгөгдөл, үүлэн тооцоолол, робот техник, үйл ажиллагааны судалгааны чиглэлээр мэргэшсэн эксперт.

Мөн тэрбээр дижиталчлал, платформ дизайны чиглэлээр олон төслийг амжилттай удирдаж, хэрэгжүүлсэн. Пейман А.Сарвари аж үйлдвэрийн инженерчлэлийн чиглэлээр, мэдээллийн шинжлэх ухаан, том өгөгдөлд суурилсан загварчлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Пейман А.Сарвари нь өгөгдлийн инженер, дата судлал болон мэдээллийн технологид суурилсан стратеги зураглал дээр ажиллаж буй банк, санхүү, үйлдвэрлэлийн салбарын бүхий л мэргэжилтнүүдэд болон докторын зэрэг горилогчдыг зааж сурган, өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцсаар иржээ.

Дашрамд дурдахад уг сургалт нь англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Та бүхэн “House of Training” сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Өгөгдөл олборлолт: Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал” сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975-6414 утсаар авна уу.

Санал болгох: