ESG хөгжүүлэлт: Контекст + Кэйс судалгаа сэдэвт сургалт болно

Уур амьсгалын өөрчлөлт болон ESG /Environmental, Social and Governance/-ийн асуудал дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдсээр байна.

Бодлого боловсруулагчид, зохицуулагчид, корпорациуд, хөрөнгө оруулагчид, даатгал, банк, санхүүгийн байгууллагууд нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хохиролтой тэмцэх, хувьсан өөрчлөгдөж буй зохицуулалтуудыг дагаж мөрдөх шаардлагатай байна.

2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг цэвэр байлгаж, уур амьсгалыг сэргээх олон улсын зорилтыг хэрэгжүүлэхэд банк өөрийн үйл ажиллагаатай уялдуулан, эрсдэлд суурилсан аюулгүй, үр дүнтэй менежментийг зохион байгуулах шаардлагатай болжээ.

Бид дээрх зохицуулалтын талаар банк, санхүүгийн ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьж, ESG  буюу байгаль орчин, нийгэм, засаглалын талаар нэлээн онцлогтой, үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулах гэж байна.

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран ESG Developments: Context + Case Study” сургалтыг зарлаж байна.

Салбарын туршлагатай мэргэжилтэн удирдан явуулах уг сургалт нь энэ оны 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдана.

Уг сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулбал;

Сургалт ямар агуулгаар явагдах вэ?

Энэхүү сургалтаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ESG-ийн үндэсийг хамрах санаачилга, ирээдүйн үр нөлөөлөл, уламжлалт эрсдэлийн менежментээс ялгарах ESG эрсдлийн удирдлага, харьцуулалт, ESG зорилт, төлөвшлийн тодорхойлолт, ESG контекст, уур амьсгал ба ESG стратегийн хэрэгжилт, зохицуулалт, банкуудад зориулсан ESG стандарт ба тайлан, цаашдын чиглэл, бодлого зэрэг сонирхолтой сэдвүүдээр оролцогчдод мэдлэг, мэдээллийг өгнө.

Сургалтад хэн хамрагдах вэ?

  • Дунд болон ахлах түвшний банкны мэргэжилтнүүд;
  • Эрсдэл, санхүү, мэдээллийн технологи, өгөгдөл, дотоод аудит, хяналт шалгалтын чиглэлээр ажилладаг банкирууд;
  • Санхүү банкны үндэс болон эрсдэлийн удирдлагын талаар ойлголттой, ESG-ийн чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлуулах хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой.

/Сургалтад оролцогчид нь ESG-ийн үндэс болон нэн ялангуяа эрсдэл, санхүү, бизнес, өгөгдөлийн менежмэнтийн талаар суурь мэдлэгтэй байх шаардлагатай./

Сургалт ямар хэлбэртэй явагдах вэ?

  • Танхимаар явагдана. /15-20 хүн/
  • Сургалт болон кейс судалгаа, жишээ, дасгал ажил, ярилцлагын хэсэгтэй.
  • Англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна.

/Энэхүү сургалтыг оролцогчдод урам зориг өгөх, бизнес дэх ESG-г оновчтой хэрэгжүүлэхэд мэдээлэл өгөх зорилгоор ATTF-ийн интрактив хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан болно./

Сургагч багш:

Энэхүү сургалтыг удирдан явуулах ноён Рубен Олиеслагерс /Mr. Ruben Olieslagers/ нь Люксембургийн Их Вант улсын House of Training-ATTF /Financial Technology Transfer Agency/ байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал хариуцсан сургагч багш юм. Тэрбээр Бельгийн Лувэйн менежментийн сургууль болон Люксембургийн их сургуулийн зочин профессор, мөн BNP Парибас Фортис банкны санхүү хариуцсан захирлаар ажилладаг.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох: