“Санхүүгийн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээхийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

Тус сургалтад хамрагдсанаар санхүүгийн мэдээллийг ойлгох, унших, тэдгээрийг эрсдэл үнэлэхэд ашиглах ур чадвар эзэмшихээс гадна бизнесийн KPI-г ойлгох, унших, бизнесийн дотоод, гадаад орчин дахь хүчин зүйлтэй холбож ойлгох, дүгнэн шинжлэх ур чадварыг эзэмших юм.

“Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” сургалтад зээлийн багцын удирдлага, зээлийн бүртгэл тооцоо, эргэн төлөлт, зээлийн шинжилгээ болон мониторингийн чиг үүрэг бүхий мэргэжилтэн, санхүүгийн мэдээлэлтэй ажиллаж, дүгнэн шинжлэх шаардлагатай ахлах менежер, удирдах ажилтнууд хамрагдах боломжтой.

Мөн иргэдийн болон байгууллагын банк, зээлийн газар хэлтэс, зээл судлах, олгох харилцаанд шууд оролцдог ажилтнуудад өндөр ач холбогдолтой сургалт юм.

Сургалтын хөтөлбөрийг товч танилцуулбал,

• Санхүүгийн тайлан болон бүртгэлийн зарчим;

• Группийн санхүүжилт;

• Компани болон группийн ашигт ажиллагаа;

• Санхүүгийн эрсдэл;

• Мөнгөн урсгалын шинжилгээ;

• Санхүүгийн тооцоолол, таамаглалыг үнэлэх нь зэрэг сэдвүүдээр сургалтыг заана.

Сургалт нь цахимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод сертификат гардуулна. Тус сургалтыг ANZI байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн зөвлөх Кенни Тэй /Kenny Tay/ удирдан явуулах юм.

Кенни Тэй нь Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.

Кенни Тэй нь Сингапурын United Overseas Bank, Малайзын Зэвсэгт Хүчний Сангийн Зөвлөл, JP Morgan Chase, Швейцарын Dow Banking Group, Сидней дахь Канадын Royal Bank of Asian Finance зэрэг байгууллагуудад төслийн санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр албан тушаал хашиж байсан.

Кенни Тэй нь сүүлийн 20 жилийн хугацаанд 20,000 гаруй бизнесийн удирдлагуудад сургалт явуулсан туршлагатай санхүүгийн сургагч багш юм. Түүний өвөрмөц заах арга барил нь суралцагчдад санхүүг стратегийн үүднээс үнэлж, компанийн шийдвэр гаргахад явцад санхүүгийн мэдээллийг судалж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Мөн тэрээр банкны менежерүүдэд зориулан “Корпораци ба бизнесийн зээл” ном, жирийн уншигчдад зориулан “Санхүүгийн мэдээлэл” зэрэг номнуудыг бичжээ.

Сургалтын төлбөр нь 850,000 төгрөг бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчид 2023 оны 09 дүгээр сарын 08-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлсэн байна.

Та бүхэн ANZI байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох утас: 7575-4848, 9975-6414

Санал болгох: