Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” /Glory Center – Business English/ гадаад хэл сургалтын төвтэй хамтран санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий “Банк санхүүгийн англи хэл” сургалтыг 2023 оны 10 дугаар 30-ны өдрөөс эхэлж, 4 долоо хоногийн турш танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулахаар төлөвлөөд байна.
Тус сургалтад хамрагдсанаар ажил дээр тохиолддог нөхцөл байдал дээр бусадтай чөлөөтэй харилцаж ойлголцох, өөрийн санаа бодол болон ажлаа англи хэлээр чөлөөтэй, оновчтой, итгэлтэйгээр илэрхийлэх, утсаар болон онлайнаар харилцаж ойлголцох, танилцуулга хийх ур чадварыг эзэмшинэ.
Уг сургалтыг олон улсад зааж байсан туршлагатай, АНУ-ын Бостоны Их Сургууль, MIT болон Харвардын Их Сургуулийг төгссөн Монгол, Америк, Англи, Шотланд багш нар удирдан явуулна.
Сургалтын хөтөлбөрийг танилцуулбал,
- Өөрийн үүрэг ажил, болон байгууллага, үйл ажиллагаагаа оновчтой танилцуулах;
- Хурал удирдан чиглүүлэх, оролцож санаа бодлоо илэрхийлэх, мэргэжлийн байдлаар санал нийлэх болон зөрөлдөх;
- И-мэйл бичих, хариу өгөх, англи хэлний мэргэжлийн үг хэллэг оновчтойгоор хэрэглэх;
- Утсаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, асууж лавлаж тодруулах, сонсож тэмдэглэл хийх;
- Сэдэв танилцуулах, санаа бодлоо дэс дараалалтай танилцуулах, дүгнэх, асуултанд хариулах;
- Үйл явц процесс танилцуулах, шүүмжлэх, санал болгох;
- Харилцагч үйлчлүүлэгчтэй гэрээ хэлэлцээр хийх;
- Үйл ажиллагаа уулзалтан дээр “networking” хийх зэрэг сэдвүүдээр сургалтыг заана.
Банк Санхүүгийн Академитай хамтран ажиллаж буй “Глори центер” сургалтын төв нь 2023 оны 4 дүгээр сараас хойш банк санхүүгийн ажилтан, мэргэжилтэн, удирдлагуудад зориулсан англи хэлний мэдлэг, ур чадварыг танхим болон онлайнаар хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Та бүхэн “Глори центер” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй “Банк санхүүгийн англи хэл” сургалтад хамрагдаж, шилдэг туршлагаас суралцаарай.
Холбогдох утас: 7575-4848, 8822-7208