“Зээл чанаргүй болохоос урьдчилсан сэргийлэх хууль эрх зүйн асуудлууд” сэдэвт сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Зээл чанаргүй болохоос урьдчилсан сэргийлэх хууль эрх зүйн асуудлууд” сэдэвт сургалтыг 2024 оны 4-р сарын 19-ний өдөр 09:00 – 13:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Сургалтаар үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалахад анхаарах хууль эрх зүйн асуудлууд, зээл олгохоос өмнө анхаарах хууль эрх зүйн зохицуулалтууд, түүнчлэн сайн гэрээ хийхэд шаардагдах туршлага, ойлголтууд, салбарын онцлогийг хэрхэн тусгах талаар мэдлэг, мэдээллийг оролцогчдод олгох болно.

Энэхүү сургалтад зээлийн үйл ажиллагаанд оролцогч Банк, ББСБ, ХЗХ-ны Зээлийн үйл ажиллагаанд оролцдог бүхий л мэргэжилтнүүд болон эрсдэлийн, хуулийн, тусгай актив хариуцсан ажилтнууд, мөн энэ сэдвээр мэдлэг, ойлголт авах хүсэлтэй бусад сонирхогч ажилтнууд хамрагдах боломжтой.

Сургалтад хамрагдсанаар сургалтын дараа сэдвийн хүрээнд хууль тогтоомжийг өөрийн ажилд хэрэглэх, хууль эрх зүйн эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.

Сургалтыг Банк Санхүүгийн Академийн сургагч багш, өмгөөлөгч Ч.Зоригтбаатар удирдан явуулна.

Ч.Зоригтбаатар нь банк, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хууль тогтоомжийн хэрэглээний чиглэлээр 20 – оос дээш жил банк санхүүгийн салбарт ажилласан туршлагатай, манай академийн сургагч багшаар 10 гаруй жил ажилласан, шилдэг багш нарын нэг юм.

Сургалт нь сургагч багшийн PPT, сургалтын агуулгыг баяжуулах жишээнүүд, онол хосолсон дүн шинжилгээ, ярилцлага, хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй бөгөөд сургалтын үеэр Ч.Зоригтбаатар багштай санал солилцох боломжтой.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, зээлийн үйл ажиллагаанд өөрт шаардлагатай хууль эрх зүйн талаар ойлголт, мэдлэгийг авахыг урьж байна.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох утас: 7575-4848, 8822-7208

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон