“Зээл олгохтой холбоотой гэрээний харилцаа” сургалтад хамрагдахыг урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Зээл олгохтой холбоотой гэрээний харилцаа” сургалтыг сэдэвт сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 09:00 – 13:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтаар зээлийн гэрээ, зээлийн төлбөрийг хангуулах хуулиар зөвшөөрсөн бусад гэрээний ойлголт, хэрэглээ, ялгаа, анхаарах зүйлс, хууль, эрх зүйн зохицуулалт, түүний албан болон албан бус тайлбар, шүүхийн практик зэргийн талаар мэдлэг, чадвар олгоход оршино.

Сургалтад хамрагдсанаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ, Баталгааны гэрээ, Фидуцийн гэрээ, Торгууль, Алданги зэрэг үндсэн сэдвүүдээс гадна зээл олгох, зээл судлах явцад гардаг түгээмэл кейсүүд, урт нэртэй хуулийн агуулгыг хамарсан мэдлэг, ойлголтыг авна.

Тус сургалтад банк, санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнүүд болон зээлийн гэрээний харилцаатай холбоотой чиг үүрэг бүхий ажилтнууд хамрагдах боломжтой.

Сургалтыг БСА-ийн сургагч багш, хуульч М.Мөнхбаатар удирдан явуулна. М.Мөнхбаатар нь хуульчаар 20 орчим жил, банкны салбарт 15 жил, манай академийн сургагч багшаар 10 гаруй жил ажилласан туршлагатай, шилдэг багш нарын нэг юм.

Сургалт нь сургагч багшийн лекц, сургалтын агуулгыг баяжуулах жишээнүүд, онол хосолсон дүн шинжилгээ, ярилцлага, хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй бөгөөд сургалтын үеэр оролцогчид багшаас биечлэн асуулт асуух, ярилцах, зөвлөгөө авах, санал солилцох боломжтой.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, зээлийн үйл ажиллагаанд шаардагдах хууль эрх зүй болон гэрээний харилцааны талаар ойлголт, мэдлэгийг авахыг урьж байна

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох утас: 7575-4848, 8822-7208

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд