“Асуудалтай зээлийг удирдах нь” олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “АСУУДАЛТАЙ ЗЭЭЛИЙГ УДИРДАХ НЬ” олон улсын цахим сургалтыг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 3 дүгаар сарын 7-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

Энэ сургалтаар банк санхүүгийн байгууллагын ажилтнуудад асуудалтай зээлтэй ажиллах арга барил эзэмшихэд тусална. 

Сургалтад хамрагдсанаар асуудалтай зээлтэй ажиллах процессыг ойлгож, боломжит бизнесийг дэмжих, эрсдэлд суурилсан зөвлөмж дүгнэлт гаргах ага барилтай болно. Зээлдэгч, зээлдэгчийн бизнесийг бодитоор үнэлэх, дүгнэх ур чадвар эзэмшсэнээр цаг хугацаа алдах, дахин сэргэх боломжтой бизнесийг харахгүй өнгөрөх, зээлийн хохирлыг бууруулах боломжоо алдах магадлалыг бууруулна.

“Асуудалтай зээлийг удирдах нь” сургалтад зээлийн бүтцийн өөрчлөлт, чанаргүй зээл, зээлийн эргэн төлөлт хариуцсан бүх шатны зээлийн менежер, хуульч, тусгай активын ажилтнууд хамрагдах боломжтой.

Сургалт дараах агуулгын хүрээнд явагдана:

1. Асуудалтай зээл, асуудалтай зээлийн асуудал нь юу вэ?

2. Асуудалтай зээлийг засах ажиллагаа – юуг засаж болох вэ?

3. Эдийн засгийн нөхцөл байдал уу, удирдлагын багын ур чадвар уу?

4. Бизнесийг сэргээх үү, зээлийн гэрээг цуцлах уу?

5. Санхүүгийн болон компанийн бүтцийн өөрчлөлт, шалгуур үзүүлэлт нь юу вэ?

6. Бизнесийг сэргээх ажиллагаа амжилтгүй болох нь – алдаанаас суралцах.

Сургалт нь цахимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод сертификат гардуулна.

Тус сургалтыг ANZI байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн зөвлөх Кенни Тэй /Kenny Tay/ удирдан явуулах юм.

Кенни Тэй нь Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм. Кенни Тэй нь Сингапурын United Overseas Bank, Малайзын Зэвсэгт Хүчний Сангийн Зөвлөл, JP Morgan Chase, Швейцарын Dow Banking Group, Сидней дахь Канадын Royal Bank of Asian Finance зэрэг байгууллагуудад төслийн санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр албан тушаал хашиж байсан.

Кенни Тэй нь сүүлийн 20 жилийн хугацаанд 20,000 гаруй бизнесийн удирдлагуудад сургалт явуулсан туршлагатай санхүүгийн сургагч багш юм. Түүний өвөрмөц заах арга барил нь суралцагчдад санхүүг стратегийн үүднээс үнэлж, компанийн шийдвэр гаргахад явцад санхүүгийн мэдээллийг судалж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Мөн тэрээр банкны менежерүүдэд зориулан “Корпораци ба бизнесийн зээл” ном, жирийн уншигчдад зориулан “Санхүүгийн мэдээлэл” зэрэг номнуудыг бичжээ.

Сургалтын төлбөр нь 850,000 төгрөг бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчид 2024 оны 2 дугаар сарын 26-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлсэн байна.

Та бүхэн ANZI байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Асуудалтай зээлийг удирдах нь” сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

О.Мөнхзаяа: Ажлын онцлогоос хамаарч өдөр бүр шинэ сорилт, янз бүрийн кейстэй тулгардаг тул харилцагчаасаа, удирдлагаасаа, хамтран ажиллаж буй нөхдөөсөө суралцаж байдаг

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран олон улсын

Сургагч багшийн сургалт боллоо

Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг “Сургагч багш”-ийн сургалт 2024.10.29 – 11.01-ний өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Манай

“Responsible investing” сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Responsible investing: Context, challenges, and best practices in asset management”