Хичээлийн үеэр хэрхэн нойроо сэргээх вэ?

Хавар болохоор хүн бүр л ядарч, нойрмоглоод л байдаг. Хичээл дээр ч, ажил дээр ч нойрмоглоод, энэ нь бидний бүтээмжийг багасгадаг билээ. Хэрвээ Танд ийм асуудал тулгараад байгаа бол нойроо сэргээх, эрүүл, хялбар аргаар сэргэг байх үр дүнтэй аргуудаас хуваалцья.

Тиймээс энэхүү зөвлөгөөг уншиж, ажил амьдралдаа хэрэгжүүлэх гээд үзээрэй.

1. Хичээлийн өмнө хөнгөн хооллох

Их хэмжээний хоол идсэний дараа нойр хүрдэг. Ялангуяа нүүрс ус ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх үед нойр хүрнэ. Хэдийгээр амттай хоол их идсэнээр биед нэгэн төрлийн аз жаргалын серотонин даавар ялгарч эхэлдэг ч энэ даавар хэт их ялгарснаар нойрны үйл ажиллагааг зохицуулдаг мелатонин дааврын ялгаралт нэмэгдэж, улмаар нойрмоглодог байна. Бага багаар ойр ойрхон идвэл эрч хүчээ тогтвортой түвшинд барих боломжтой.

Хүний биеийн бүхий л эд, эс хэвийн ажиллахад ус голлох үүргийг гүйцэтгэдэг. Шингэний дутагдалд орох нь ядрах, залхуурах нэгэн шалтгаан болдог. Тиймээс цэвэр ус уух нь ходоод тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, сэргэг байлгах чухал үүрэгтэй.

2. Ус уух

Хүний биеийн бүхий л эд, эс хэвийн ажиллахад ус голлох үүргийг гүйцэтгэдэг. Шингэний дутагдалд орох нь ядрах, залхуурах нэгэн шалтгаан болдог. Тиймээс цэвэр ус уух нь ходоод тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, сэргэг байлгах чухал үүрэгтэй.

3. Хэт халууцахгүй байх

Бие махбод хэвийн хэмээ хадгалахын тулд энерги тогтмол зарцуулдаг. Тиймээс халуун, бүгчим орчинд бие махбод сэрүүн байхын тулд энергийг илүү их зарцуулдаг бөгөөд бид ийм газар нойрмоглох хандлагатай байдаг. Хичээлийн үеэр халууцаж нойрмогловол цамцаа нимгэлэх эсвэл ангидаа цэвэр агаар оруулах зэрэг арга хэмжээг аваарай.

4. Гаа хэрэглэх

Гаатай бохь зажлах үед нойр сэргэж, хэсэг хугацаанд таатай мэдрэмж төрнө. Гэвч хичээл дээр бохь зажлаад суух нь багш болон бусдыгаа үл хүндэтгэсэн мэт үйлдэлд тооцогдоно. Тиймээс бохины оронд гаа хэрэглэх нь нойр сэргээх ид шидтэй байдаг аж. Учир нь гаа мэдрэхүйг өдөөж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг байна.

5. Сунгалт хийх

Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг сэргээж өгдөг. Хичээл дээр хамаагүй босоод, хөдлөөд байж чадахгүй тул сунгалт хийх нь хамгийн тохиромжтой арга юм. Сунгалт хийснээр цусны эргэлт сайжирч, мэдрэлийн систем сэргэн эрч хүч ордог. Ширээний ард сууж байхдаа ч энгийн сунгалтын дасгалуудаас хийж болно.

Сунгалт хийх үед биеийн энергийн нөөц идэвхжиж, гүнзгий амьсгалахад тусалдаг бөгөөд биеийн амин чухал эрхтнүүд хүчилтөрөгчөөр хангагддаг. Хэрэв олон цагаар сууж, хичээл эсвэл ажил хийх шаардлага гараад, нойрмоглоод байвал босож, дасгал хөдөлгөөн хийж, биенийхээ чилээг гаргаж байгаарай.

6. Тэмдэглэл хөтлөх

Өөрийн анхаарлыг хичээлийн тэмдэглэлд төвлөрүүл. Нойр чинь хүрч байвал хичээлийн тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Тэмдэглэл нь төгс байх албагүй бөгөөд сэдвийн гол ойлголт, багшаас тодруулах зүйлс, нэмж судлах сэдвүүд зэрэг чухал хэсгүүдийг хамарсан байхад л болно. Үзэг балаа солиход л танд өөр мэдрэмж төрж, таны нойр түр зуур ч болов сэргэх болно.

7. Сайн унтаж амарч байх

Тархи сайн унтаж амарсан үед аливаа зүйлийг төгс хийх, сайн сурахад нөлөө үзүүлдэг. Тиймээс нойр нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байдаг учраас бүтээлчээр сэтгэхийн тулд сайн унтаж амарч байх хэрэгтэй. Нойрсох буюу унтах нь бидний бие махбод болон тархинд үзүүлэх хамгийн сайн үйлчилгээтэй зүйл гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон