
Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.
Тэгвэл энэ удаа тус академиас Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Эрсдэлд суурилсан аудит ба дотоод хяналт” танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал буюу 5 өдрийн турш 09:00-18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд болно.
Сургалтын зорилго:
- Аудит явуулахад шаардлагатай чухал ур чадварыг эзэмшүүлэх, аудитын үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх талаар мэдлэг, ойлголтыг өгөх;
- Дотоод хяналтыг сайжруулахад эрсдэлийн удирдлагыг дотооддоо хэрхэн нэгтгэх тухай ойлголт, засаглал болон комплайнсийн цар хүрээний талаар мэдлэг, мэдээллийг өгөх;
- Комплайнсийн хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлд суурилсан аудитын зарчмуудыг хэрэглэх, журам болон үйл ажиллагааны уян хатан байдлыг бэхжүүлэх, саад бэрхшээл, аюулаас сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг өгөх;
- Олон улсын стандарт, тогтолцоог хэрхэн ашиглах, COSO ERM, ISO 19011 болон бусад стандартуудыг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан аудит, дотоод хяналтын бүтцийг хэрхэн сайжруулах талаар мэдлэг, ойлголтыг оролцогчдод өгнө.
Сургалтад оролцогчид:
- Дотоод аудиторууд, үйл ажиллагааны эрсдэлийн шинжээчид, комплаенсийн мэргэжилтнүүд, дотоод хяналтын талаар суралцах хүсэлтэй дунд болон түүнээс дээш шатны удирдлагын ажилтнууд хамрагдах боломжтой.
- Сургалтад хамрагдахад аудит ба/эсвэл банкны дотоод үйл явц, үйл ажиллагаа, журам болон хяналтын чиглэлээр 3-аас доошгүй жилийн туршлагатай бол давуу тал болно.
Сургагч багш:
Сургалтыг Люксембургийн ATTF /Financial Technology Transfer Agency/-ийн сургагч багш, Ив Децюнинк /Yves Deceuninck/ удирдан явуулна.

Сургагч багш Ив Децюнинк банкны салбарт 25-аас дээш жил ажилласан туршлагатай бөгөөд одоогоор дотоод аудит, эрсдэлийн удирдлагын мэргэшсэн зөвлөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна Францын Лотарингийн их сургууль (), Францын Нанси дахь Политехникийн сургуульд багш, профессороор ажилладаг.
Ив Децюнинк Канад дахь ахлах сургуульд франц хэлний багшаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд санхүүгийн салбарыг сонирхон суралцаж, аудит, эрсдэл, процессын инженерчлэлийн чиглэлээр мэргэшжээ. Тэрээр Европ, Ази, Африк, АНУ, ЕвроАзи зэрэг улсын 40 гаруй улсын санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, засаглалын чиглэлээр удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, эрсдэлийн менежерүүдийг сургадаг, олон улсын банкны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай зөвлөх юм.
Ив Децюнинк нь санхүүгийн салбарт зөвлөх, сургагч багшаар ажиллахын зэрэгцээ спортын сэтгэлзүй болон оюун ухаан, бие махбодь, сэтгэл хөдлөлийг хослуулсан “тусгай” хөтөлбөрүүдийг боловсруулж, бизнес хийгээд хувь хүнийг хөгжүүлэх, тэднийг зорилгодоо хүрэхэд нь хувь нэмрээ оруулдаг ICF-ийн гэрчилгээтэй мэргэшсэн дасгалжуулагч юм.
Сургалтын хөтөлбөр:
- Эрсдэлд суурилсан аудитын аргачлалын танилцуулга
- Эрсдэлийн дур сонирхлын хамрах хүрээ
- Эрсдэлд суурилсан аудитын үйл явц
- Эрсдэлийн үнэлгээний арга
- Эрсдэл ба аудитын ертөнцийг эмхэтгэх нь
- Дотоод хяналтын тогтолцоо ба комплайнсийн аудит
- Хяналтын матрицыг хэрэгжүүлэх, комплайнсийг дагаж мөрдөх нь
- GDPR аудитын үнэлгээнд хамаарах аудитын мэдээллийн менежмент
- Үр дүнтэй тайлан, зөвлөмж, практик хэрэглээ
Сургалтын хэлбэр:
- Сургагч багшийн PPT, сургалтын агуулгыг баяжуулах жишээ, кейс судалгаа, дасгал ажил, асуулт хариултын хэсэгтэй.
- Сургалт нь Танхимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод сертификат гардуулна.
Сургалтын төлбөр:
- Төлбөр: 1,500,000₮ /БСА-ийн гишүүн бус байгууллагуудад 1,800,000₮/
Банк Санхүүгийн Академи болон Люксембургийн “House of Training” байгууллагатай хамтран Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975-6414 дугаараас авна уу.