Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээхийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг зохион байгуулсан билээ. Уг сургалтад хамрагдсан, манай шилдэг банкируудын нэг, Төрийн банкны Зээлийн газрын Иргэдийн банкны Зээлийн судалгааны хэлтсийн Зээлийн мэргэжилтэн Ш.Мөнхцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.
Ш.Мөнхцэцэг: “Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш Кэнни Тай багшийн санхүүгийн дүн шинжилгээний талаар үнэтэй зөвлөгөө, амжилттай туршлагуудаас суралцсандаа баяртай байна. Санхүүгийн тайланд шинжилгээ хийхдээ зөвхөн тоон үзүүлэлтийг харьцуулан, гарсан тоонд үндэслэн сайн, муу гэж дүгнэлт хийх нь өнгөц дүгнэлт юм.
Тиймээс тухайн бизнесийн онцлогийг судлан дотоод болон гадаад ямар хүчин зүйлс нөлөөлж энэхүү тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөж байгааг тодорхойлох, мөн өнгөрсөн буюу түүхэн хугацааны мэдээллийг үндэслэх бус ирээдүйн чиг хандлагыг тооцоолох зэргээр дан ганц тооноос гадна чанарын үзүүлэлтүүдийг анхаарч, олон талаас харж дүн шинжилгээ хийх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авсандаа баяртай байна.
Сургалтыг зохион байгуулсан Банк Санхүүгийн Академи, АNZI байгууллагат талархал илэрхийлье. Мөн ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг Төрийн банкандаа баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ш.Мөнхцэцэг Таны ажилд өндөр амжилт хүсье!