Банк Санхүүгийн Академи Тайланд улсад хувь хүнийг хөгжүүлэх сургалт, аяллыг зохион байгууллаа

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулдаг билээ.

Бидний шинэ оны эхний сургалт, аялал Тайланд улсад амжилттай болж өнгөрлөө.

2024 оны 1 дүгээр сард зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөр нь хувь хүнийг хөгжүүлэх хоёр удаагийн сургалтыг хамарч байгаа бөгөөд эхний сургалт болох “Манлайллын болон харилцааны ур чадварыг сайжруулахад Emotional Intelligence-г ашиглах нь” сэдвээр 2024.01.18 – 01.25 – ны өдрүүдэд боллоо. Уг сургалтыг Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох удирдан явуулсан.

Энэхүү сургалтаар сэтгэл хөдлөлийн чадамжийг (EQ) шинжлэх ухаан, сэтгэл судлалын үндсэн ойлголттой холбон тайлбарлаж, төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн чадамжийн хүч, үр нөлөөллийн талаар ойлголтыг өгч, INSIGHTS MDI® – г харилцаанд хэрхэн ашиглах талаар мэдээ, мэдээллийг өгсөн.

Харин дараагийн сургалт аялал нь “Process Communication Model-ийг ашиглан багийн, хамт олны хамтын ажиллагаа болон харилцааг сайжруулан, зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сэдвээр 2024.01.25 – 02.01-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, тус сургалтыг “QS Plus Consultancy” байгууллагын Ерөнхий зөвлөх, хувь хүний хөгжлийн олон улсын сургагч багш Томас Лай удирдан явууллаа.

Уг сургалтаар дамжуулан оролцогчдод Process Communication Model®-ийн тусламжтайгаар багаар ажиллахдаа эсвэл харилцагчтай харилцахдаа хэрхэн зөв харилцаа холбоог бий болгох талаар нарийн ойлголтыг өгсөн.

Хөтөлбөрт хамрагдсан нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, амжилт хүсэхийн ялдамд сонирхолтой, хөгжилтэй, үр өгөөжтэй, үнэ цэнтэй мэдлэг өгсөн, дурсамж дүүрэн сургалт, аялал болсон гэдэгт итгэлтэй байна.

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон