Тайланд улсад болох сургалт, аяллын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Банк Санхүүгийн Академи нь шинэ оны эхний сургалт, аялал болох хувь хүнийг хөгжүүлэх дараах сургалт, аяллын хөтөлбөрийг энэ оны 1 дүгээр сард Тайланд улсад зохион байгуулах гэж байна.

Нэг. “Манлайллын болон харилцааны ур чадварыг сайжруулахад Emotional Intelligence-г ашиглах нь” сургалт аяллын хөтөлбөр /Аяллын хуваарь: 2024.01.18 – 2024.01.25/

Энэхүү сургалтаар сэтгэл хөдлөлийн чадамжийг (EQ) шинжлэх ухаан, сэтгэл судлалын үндсэн ойлголттой холбон тайлбарлах, төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн чадамжийн хүч, үр нөлөөллийн талаар ойлголттой болох, INSIGHTS MDI® – г харилцаанд хэрхэн ашиглах талаар арга барилыг эзэмшинэ.

Тус сургалтыг удирдан явуулах сургагч багш Маркус Лох нь Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, Олон жил ажилласан ахлах эксперт юм. Банкны салбарт 31 жил ажилласан туршлагатай, үүнээс 25 жил манлайлал, менежмент, харилцаа болон иргэдийн банк, байгууллагын банк, барилгажилтын Шпаркассэ банк, хөрөнгө оруулалтын банк, банкны маркетинг, банкны хөгжил зэрэг бусад олон чиглэлээр мэргэжлийн сургалт, көүчинг хийсэн туршлагатай. Маркус Лох нь 2002 онд Insights-MDI®-ийн сертификат, лицензтэй зөвлөх, сургагч багшийн эрх авсан. Энэ хугацаанд тэрээр хувийн компаниудад болон Шпаркассэ банканд хувь хүний зан төлөв, харилцаа, менежментийн хослуулсан загвараар бүх шатны удирдлагын түвшний сургалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.

Хоёр: “Process Communication Model-ийг ашиглан багийн, хамт олны хамтын ажиллагаа болон харилцааг сайжруулан, зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сургалт аяллын хөтөлбөр /Аяллын хуваарь: 2024.01.25 – 2024.02.01/

Хүмүүстэй харьцах чадвар муу байгаа нь ажлын байран дээр хүнд хэцүү орчныг бий болгож, харилцагч, үйлчлүүлэгчдийн гомдлыг нэмэгдүүлдэг. Process Communication Model®-ийн тусламжтайгаар багаар ажиллахдаа эсвэл харилцагчтай харилцахдаа хэрхэн зөв харилцаа холбоог бий болгох талаар суралцана. Сургалтаар дунд, ахлах түвшний менежер, ажилтнуудтайгаа үр дүнтэй харилцах, урам зориг өгөхөд туслах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн харилцааны загварыг уг сургалтаас суралцана.

Энэхүү сургалтыг удирдан явуулах сургагч багш Томас Лай нь Хэрэглэгчдийн Оролцоо, Transactional Analysis, EQ, болон сэдэл өгөх чиглэлээр 25 гаруй жил сургалт орсон туршлагатай эксперт. Тэрээр EQ болон Process Communication Model®-ийн лицензтэй сургагч багш ба тус чиглэлээр бизнэс удирдлагын мастерийн зэрэгтэй. Нүүрний хувирлыг кодлох систем болон сэдэл өгөх сургалтын чиглэлээр мэрэгшжээ.

Та бүхнийг сонирхолтой, хөгжилтэй, үнэ цэнтэй мэдлэг өгсөн, үр өгөөжтэй сургалт аяллын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975-6414 утсаар авна уу.

Санал болгох: