
Хас Банкны захиалгаар Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг болох “Сургагч багш”-ийн сургалт 2024.12.16 – 12.20 – ны өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Банк санхүүгийн академийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн сургагч багш нар сургалтыг удирдан явуулж, оролцогчдод сургагч багшийн арга зүй, заавал мэдэх суурь мэдлэг, ойлголт болон бусад сонирхолтой сэдвүүдээр мэдлэг, ойлголтыг өглөө.
Тус сургалтад Хас банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд болон сургагч багшаар бэлтгэгдэж буй салбар нэгжийн ажилтнууд хамрагдсан.
Сургалтын төгсгөлд Хас банкны Иргэдийн банкны газрын захирал Т.Энхжаргал, Банк санхүүгийн академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү нар сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгч нарт сургагч багшийн сертификатыг гардуулж, баяр хүргэлээ.
Банк санхүүгийн академи нь “Сургагч багшийн сургалт”-ыг АНУ-ын “Association for Talent Development” байгууллагын франчайз эрхээр 2017 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсээр байна.
Уг сургалт нь сургагч багшийн ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг, сонирхолтой хэлбэрээр маягаар удирдан явуулахад сургадаг давуу талтай.
Төгсөгчид маань сургагч багшийн ур чадвар, арга барилаа ахиулж, сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ онол, туршлагаа бусаддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.
Сургалтад хамрагдсан Хасчууддаа болон сургалтыг удирдан явуулсан сургагч багш нартаа талархал илэрхийлж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!