Худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Трэйд Файнанс Консалтинг байгууллагатай хамтран “Худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа” олон улсын сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд 09:30 – 17:30 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Салбарын туршлагатай мэргэжилтэн удирдан явуулах уг сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулбал;

Сургалтын зорилго:

  1. Гадаад худалдааны үйл ажиллагаатай холбоотой аккредитивын бүхий л үйл явцын талаар мэдлэг олгох;
  2. Тээвэрлэлтийн өмнөх болон тээвэрлэлтийн дараах санхүүжилт, аккредитивын хүрээнд хийгдэх санхүүжилтийн үндсэн аргуудын талаар мэдлэг олгох;
  3. Олон улсын худалдааны танхимын эрэлтийн баталгааны дүрэм – URDG 758 талаар суралцах;
  4. KYC, AML, CTF зэрэг худалдааны явцтай холбоотой дагаж мөрдөх үндсэн зарчмуудын талаар ойлгох;
  5. Худалдааны санхүүжилтийн залилан мэхлэх схемүүд болон үүнээс хэрхэн зайлсхийх талаар мэдлэг, ур чадварыг олгоно.

Сургалтад оролцогчид:

  • Худалдааны санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;
  • Олон улсын банкны нэгж хариуцсан захирал, холбогдох менежерүүд;
  • Баримт бичгийн төлбөр, баталгаа, экспорт/импортын санхүүгийн талаар холбогдон ажилладаг банкны бүхий л мэргэжилтнүүд;
  • Худалдааны санхүүжилтийн комплаенс, залилангаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцдаг ажилтнууд, банкны хуульчид, аудиторууд.

Сургалтын арга зүй:

  • Богино танилцуулга, лекц болон практик жишээнүүд, асуулт, хариултын хэсэгтэй.
  • Семинар, жишээ, кейс судалгаа, туршлага өгөхөөс гадна сургагч багш болон оролцогчид харилцан ярилцах, санал солилцох боломжтой.

Сургалтын онцлог:

  • Сургалт нь англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Танхимаар зохион байгуулагдана.

Сургагч багш:

Павел Андрле нь худалдааны санхүүжилтийн зөвлөх, сургагч багш бөгөөд Чех улсын ICC банкны комиссын Нарийн бичгийн дарга юм. Ноён Андрле дэлхийн 65 гаруй оронд сургалт семинар зохион байгуулсан.

Павел Андрле нь худалдааны санхүүжилтийн чиглэлээр зөвлөгөө үзүүлэгч “Трэйд Файнанс Консалтинг” компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, гүйцэгтгэх захирлаар ажилладаг.

Тэрээр дотоодын болон олон улсын тэргүүлэх банкуудад худалдааны санхүүжилтийн чиглэлээр мэргэжилтэн, дарга, эрсдэлийн менежер, дотоод сургагч багшаар ажиллаж байсан.

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн багт ажиллаж, UCP 600, UCP, URBPO, BPO зэрэг томоохон төслүүдэд оролцсон. Тэрээр 2010 оны “Инкотермс” боловсруулах төслийн хянан шалгах ажилд нягт хамтран ажилласан.

Мөн тэрээр Инкотермс 2020-ийг шинэчлэх ажилд оролцсон бөгөөд Инкотермс 2010, 2020-ийг Чех хэл рүү орчуулахад ажиллаж, энэ чиглэлээр Чех болон бусад гадаад орнуудад олон удаагийн сургалтыг удирдан явуулжээ. Тэрээр Инкотермс 2020-г заах ICC-ийн албан ёсны сертификаттай сургагч багш юм.

Төлбөр ба бүртгэл:

  • Нэг хүний 1,500,000₮. БСА-ийн гишүүн байгууллагуудад 200,000₮-ийн хөнгөлөлттэй.
  • Сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчид 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагаас өмнө бүртгүүлнэ.
  • Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Сургалтын дэлгэрэнгүй агууллагатай ЭНД дарж танилцана уу.

Та бүхнийг уг сургалтад хамрагдаж, худалдааны санхүүжилтийн талаар ахисан түвшний ойлголт, мэдлэгийг авч, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон