Ц.Халиун: Бид практик туршлагаа бусаддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хүргэх боломжтой боллоо

Банк Санхүүгийн Академи нь Хас Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэхүү сургалтад хамрагдсан ХасБанкны “Зуун Айл” тооцооны төвийн захирал Ц.Халиун сэтгэгдлээ хуваалцлаа. 

Ц.ХАЛИУН: “Банк санхүүгийн академиас зохион байгуулсан Сургагч багшийн сургалтад хамрагдаж маш их зүйлийг сурч мэдэж авсандаа туйлын их баяртай байна. Чадварлаг багш нарын удирдан явуулсан энэхүү сургалтаас сургагч багш болох үндсэн арга барилаас суралцаж, мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтаа шинэлэг маягаар хэрхэн удирдан явуулах талаар ойлголт, мэдлэг, мэдээллийг олж авлаа.

Сургалтын давуу тал нь ХасБанк ажилтнууд дундаасаа сургагч багш бэлдсэнээрээ бид практик туршлагаа бусад ажилтнууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хүргэх боломж үүссэн гэж харж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан Банк санхүүгийн академи болон ХасБанкны Хүний Нөөцийн Хэлтсийн хамт олондоо маш их баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ц.Халиун таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон