“Банкны салбарын хүндэтгэлийн хүлээн авалт” арга хэмжээ боллоо

Монголын Банкны Холбооноос Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ToC), Банк Санхүүгийн Академи болон Германы Шпаркассе банкны Монгол дахь сантай хамтран зохион байгуулсан “Банкны салбарын хүндэтгэлийн хүлээн авалт”-ыг өнгөрөгч Баасан гарагт буюу 2022 оны 12-р сарын 09-ний өдөр Crocus event hall-д амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр МБХ-оос 2022 оны турш Холбооны үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцсон хүмүүст “МБХ-ны нэрэмжит талархал” гардуулсан бөгөөд БСА-ийн Ахлах судлаач Ч.Сосорбарам нь өөрийн удирдан зохион байгуулсан “Банкны салбарын хүртээмжийн судалгаа”, “Хүний нөөцийн метриксийн судалгаа” зэрэг чанартай, хүртээмжтэй судалгаануудаараа уг талархлыг хүртлээ.

Харин банк, санхүүгийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, мэдлэг, ур чадварыг түгээх их үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн БСА-ийн “Оны шилдэг сургагч багш“-аар ХААН Банкны Хуулийн газрын Ахлах зөвлөх М.Мөнхбаатарыг тодруулж, шилдэг сургагч багшийн цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

М.Мөнхбаатар нь 15 орчим жил банкны салбарт ажилласнаас 10 орчим жил БСА-ийн сургагч багшаар ажилласан, манай ууган, туршлагатай сургагч багш нарын нэг юм.

Шилдэг сургагч багшийг тодруулахдаа БСА-тай хамтран ажилласан тухайн жилийн идэвх оролцоо, сургалтын үнэлгээ зэргийг үндэслэн нэр дэвшүүлж, шагналын хорооны гишүүдийн саналаар сонгодог уламжлалтай билээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан МБХ болон хамтрагч байгууллагууд, гишүүн банкууд, хүрэлцэн ирсэн зочид, сургагч багш нартаа талархсанаа илэрхийлье.

Шинэ жилийн мэнд хүргэе!

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ

Санал болгох:

Азамат Балтабаев: Казакстаны Алматад Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг БСА-тай хамтран зохион байгуулна

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSPB) нь Банк Санхүүгийн Академитай хамтран  санхүүгийн салбарын