Д.Ганпүрэв: Санхүү, бүртгэл тайлангийн илүү нарийвчилсан, ахисан түвшний мэдлэг, хэрэглээг олж авлаа

IFRS-9 сургалтанд хамрагдсан Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн ахлах шинжээч Д.Ганпүрэв сэтгэгдлээ хуваалцлаа.

Д.Ганпүрэв: “Банк санхүүгийн академиас зохион байгуулсан “СТОУС9” сургалтад 4 өдрийн турш амжилттай хамрагдаж, маш их зүйлийг сурч, мэдэж авлаа.

Роберт Холл багшийн удирдан явуулсан энэ сургалтаар Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт “IFRS-9”-ийн шинээр нэвтрүүлсэн нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдлэгээ зузаатгаж, санхүү, бүртгэл тайлангийн илүү нарийвчилсан, ахисан түвшний мэдлэг, хэрэглээг олж авсандаа туйлын баяртай байна. Сурсан зүйлээ цаашид ажилдаа ашиглаж, өөрийгөө илүү хөгжүүлэх болно.  

Энэхүү сургалтыг зохион байгуулсан Банк санхүүгийн академи болон сургалтад хамрагдах нөхцөл, боломжоор хангасан Капитрон банкны удирдлагууддаа баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Д.Ганпүрэв таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”