Банк санхүүгийн салбарт сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн академи болно.
Банк санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд манлайлах замаар гишүүд, хэрэглэгчид, ажилтнуудад үр шимийг хүртээнэ.
Банк Санхүүгийн Академи буюу “Мэдлэггүүр” ХХК-ийг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 756/11/15 тоот Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нарын хамтарсан тушаалаар Монголбанкны дэргэдэх Банкны Сургалтын Төвийг нэгтгэх шийдвэр гарч нэгтгэснээр банкны салбар дахь цорын ганц сургалтын мэргэшсэн байгууллага болсон. Салбарын бодлого болон сургалтын талаар Монголын Банкны Холбоотой нягт хамтран ажилладаг ба 2010-2016 онуудад сургалт болон бусад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирлээ.
2017 оны 10-р сарын 1-ээс Банк Санхүүгийн Академи ГҮТББ болж статусаа өөрчилсөн бөгөөд үйл ажиллагааны чиглэл, сургалтууд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах боломжтой боллоо.
Банк Санхүүгийн Академи нь өөрийн шинэ сургалтын хөтөлбөрүүдийг гарган банк санхүүгийн салбарынханд санал болгохоос гадна олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулж олон улсын мэдлэг мэдээллийг тухайн салбарт хүргэн ажиллаж байна.

Удирдах зөвлөлийн дарга
МБХ-ны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга

Ариг банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч

Төрийн банкны Эрсдэл, санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч

МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн Дарга

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Захирал

Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн Суурин төлөөлөгч

Сургалтын ахлах менежер

Сургалтын менежер

Гадаад харилцаа, сургалтын менежер

Сургалтын менежер

Санхүү, захиргааны менежер

Аж ахуйн ажилтан
Ч.Халиун нь 2026 оны 4 сараас эхлэн БСА-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2024 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Банкны төсөв, төлөвлөгөө, хүний нөөц, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, банкны үйл ажиллагаа, ажилтнуудын идэвхижүүлэлт, багийн ажиллагааны арвин туршлагатай.
Ч.Халиун нь Хаан банк, Капитрон банкнуудад маркетинг, харилцагчийн үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд тасралтгүй 17 жил ажилласан туршлагатай.
Б.Ууганхүү нь 2013-2021 онуудад Банк Санхүүгийн Академийн Онлайн сургалтын зохицуулагч, 2021-2022 онд Сургалтын менежер, 2022 оноос Сургалтын ахлах менежерээр ажиллаж байна.
ОХУ-ын Томск хотын Багшийн их сургуулийг Мэдээллийн систем мэргэжлээр төгссөн.
Мэдээллийн аюулгүй байдал, Үр дүнтэй пресентэйшн чиглэлээр сургагч багш.
Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.
2020 оны 9-р сараас БСА-д Сургалтын менежерээр ажиллаж байна. 2006 оноос Банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд Хүний нөөц, Харилцагчийн үйлчилгээ, Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Сургагч багшаар 10 гаруй жилийн туршлагатай. “Сургагч багшийн сургалт”, “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт”-ын Сургагч багш.
Б.Амина нь Банк Санхүүгийн Академид 2022 оны 3 дугаар сараас эхлэн гадаад харилцаа, сургалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Тэрээр ажлын гараагаа гадаад худалдааны чиглэлээр барилгын салбарт ажиллаж эхлүүлсэн.
Б.Амина нь БНХАУ-ын “ZheJiang University”-ийг Олон Улсын Худалдаа, Эдийн Засгийн чиглэлээр төгссөн.
Ч.Сосорбарам нь Банк Санхүүгийн Академид 2021 оны 10 сараас эхлэн ахлах эдийн засагчаар ажиллаж байна.
Тэрээр ажлын гараагаа Санхүүгийн зохицуулах хорооны Судалгааны хэлтсээс эхэлсэн.
Ч.Сосорбарам нь Өмнөд Солонгос улсын Дэгү их сургуульд (Daegu University) эдийн засгийн магистр, МУИС-д эдийн засгийн бакалавр зэргийг хамгаалсан.