МБХ-ны Маркетингийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран ажиллана

Монголын Банкны Холбоо нь 13 мэргэжлийн зөвлөлтэй бөгөөд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг зөвлөлүүдийн нэг бол маркетингийн мэргэжлийн зөвлөл юм.

Монголын Банкны Холбооны Маркетингийн мэргэжлийн зөвлөлийг төлөөлж, тус мэргэжлийн зөвлөлийн дарга Ш.Орхонбаатар Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Маркетингийн мэргэжлийн зөвлөлийн зүгээс Банк санхүүгийн академийн сургалт, судалгааны мэдээллийг банкируудад түгээх, олон нийтийн санхүүгийн боловсрол, мэдлэг олгох хөтөлбөр болон шинэ үеийн банкируудад хандсан нийгмийн кампанит ажлыг хамтран зохион байгуулах, харин Банк санхүүгийн академийн зүгээс тус зөвлөлийн гишүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын төсөл, хөтөлбөртөө хамруулах, маркетингийн судалгаагаар дэмжих, энэ чиглэлийн мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэхээ илэрхийллээ.

Маркетингийн мэргэжлийн зөвлөл нь банкны салбарын маркетинг, олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон бусад мэдлэг, мэдээллийг хүргэх, салбарын хэмжээний нэгдсэн кампанит хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг чухал бүтэц бөгөөд тус зөвлөл нь арилжааны банкны маркетинг хариуцсан газар, нэгжийн захирал, туршлагатай менежерүүдээс бүрддэг билээ.

Маркетингийн мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”