
Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна.
“Cloud & Outsourcing Officer” хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн салбарт орчны болон аутсорсинг менежментийн талаар өргөн мэдлэг авах боломжтой.
Энэхүү сургалт нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал буюу 4 өдрийн турш 09:30 – 17:00 цагийн хооронд Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд болно.
Сургалтын үр дүн:
Сургалтад хамрагдсанаар дараах ойлголтуудтай болно:
- DORA (Digital Operational Resilience Act) болон EBA (European Banking Authority)-ийн удирдамжийн үүрэг, хариуцлага, дагаж мөрдөх дүрэм журмууд,
- Кибер аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, үүлэн аюулгүй байдлын шийдлүүд,
- Үүлэн систем хариуцсан ажилтан / аутсорсингийн ажилтны үүрэг, хариуцлага,
- Аутсорсингийн удирдамжтай танилцах,
- Үүлэн тооцооллын моделуудыг ойлгох,
- Аутсорсингийн зохицуулалтын эрсдэлийн удирдлагыг ойлгох,
- Үүлэн тооцооллын аюулгүй байдал болон зарчмуудыг ойлгох,
- Аутсорсингийн үйл ажиллагааг бодитоор удирдах.
Сургалтад оролцогчид:
Санхүүгийн байгууллагуудын аутсорсинг, үүлэн системийн засаглал, комплаенс, эрсдэлийн удирдлагын чиглэлийн ажилтнууд хамрагдана. Тухайлбал:
- (C)ISO,
- Эрсдэлийн мэргэжилтэн,
- Үүлэн систем хариуцсан ажилтан,
- Комплаенсын мэргэжилтэн,
- Аутсорсинг хариуцсан мэргэжилтэн,
- Бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа хариуцсан менежер,
- Төслийн менежер,
- Өөрчлөлт хариуцсан менежер г.м.
Жич: Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг, туршлагатай байх зайлшгүй шаардлагатай.
Сургагч багш:
Сургалтыг “House of Training” сургалтын байгууллагын сургагч багш, мэдээллийн технологи, аюулгүй байдлын эксперт Жан-Хуберт Антуан /Jean-Hubert Antoine/ удирдан явуулна.

М.Жан Юбер Антуан нь мэдээллийн аюулгүй байдлын салбарт 30 гаруй жилийн туршлагатай, аюулгүй байдлын бүхий л талыг гүнзгий судалсан мэргэжилтэн юм. Тэрээр Mazars FAS компанийн Кибер аюулгүй байдал ба Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг удирдаж байгаа бөгөөд энэ нь GRIC (удирдлага, эрсдэлийн менежмент ба дотоод хяналт) салбарт багтдаг.
Жан Юбер Антуан нь Люксембург болон бусад улс орнуудад мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, өгөгдөл хамгааллын чиглэлээр олон удаа илтгэл тавьж, сургалтын багшаар ажиллаж байсан. Түүний давуу тал нь онол, практикийг тэнцвэртэй хослуулж чаддаг, өөрийн баялаг, шинэчлэгдсэн практик туршлагыг гүйцэтгэж буй төслүүддээ нэвтрүүлж, бусадтай хуваалцдаг явдал юм.
Тэрээр CISSP, CISM, C| CISO, CEH, ISO27005 RISK MANAGER, ISO27001 LEAD IMPLEMENTER, ITIL V3-аар мэргэшсэн, 15 жил сургалт удирдан явуулж буй туршлагатай эксперт юм.
Сургалтын агуулга:
Сургалт нь дараах агуулгын хүрээнд явагдана. Үүнд:
- Үүрэг ба хариуцлага,
- Аутсорсингийн удирдамж: Ерөнхий зарчмууд (Аутсорсингийн үйл явцыг дэмжихтэй холбоотой),
- Кибер аюулгүй байдал ба Мэдээллийн технологийн засаглал,
- Аутсорсинг ба Технологи: Үүлэн шийдлийн үйлчилгээ үзүүлэгчид (AWS & Azure) болон бусад аутсорсингийн хэрэглээний жишээнүүд,
- Аутсорсингийн засаглал ба дагаж мөрдөх эрх зүйн бодит үр дагавар.
Сургалтын хэлбэр:
- Сургагч багшийн PPT, онолын лекц, практик дасгал, кейс судалгаа, харилцан ярилцах, санал бодол солилцох хэсэгтэй.
- Сургалт нь танхимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
Сургалтын төлбөр:
- Төлбөр: 1,500,000₮ /БСА-ийн гишүүн бус байгууллагуудад 1,800,000₮/
Та бүхэн дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.